НИЙГЭМ

“Дэлхийн мисс”-т оролцох М.Цэвэлмаагийн танилцуулгыг нэг өдрийн дотор 25 мянган хүн үзжээ

“Дэлхийн мисс - 2019” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэг бэлэн болж, өчигдөр /2019.11.14/ Youtube орчинд байршсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар даруй 25 мянга орчим үзэлт авсан байна. Энэ нь бусад орны оролцогчдын танилцуулга бичлэгтэй харьцуулахад өндөр хандалтад тооцогдож буй. Вьетнам улсаас оролцож буй миссийн бичлэг 40 мянган хандалт авсан бол, Бангладешийн оролцогч 135 мянган хандалт авчээ.

“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа ахлах анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн орос хэлний ангид суралцсан. Ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд суралцаж, улмаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуульд элсэн орж, 2019 оны зургаадугаар сард Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1
1
2019-11-15 13:22

Eniig olin amitan bavj bgaa bh daa hed bol

Холбоотой мэдээ

Back to top button