НИЙГЭМ

Төрийн албан хаагчид АТГ-аас дуудаж байгаа мэтээр нэгэн рүүгээ утсаар ярьсан зөрчил бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын нэр барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан зэрэг тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас дотоод хяналтаараа илрүүлэн, тэдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлжээ.

Тухайлбал, иргэн Б нь 2019 оны 6 дугаар сард “Гаалийн ерөнхий газарт АТГ-аас ажлаар явж байна, хувийн тендерийн асуудал дээр дэмжлэг үзүүлээд өгөөч” гэж гаалийн байгууллагын удирдах албан тушаалтантай уулзсан. 2019 оны 05 дугаар сард иргэн Э нь АТГ-т шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгч олж туслалцаа үзүүлж өгнө гэж бусдад амласан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал гарав.

2019 оны 10 дугаар сард Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж нь хамт ажилладаг Д руу утсаар ярин АТГ-аас дуудаж байна гэж хэлэн байгууллагын нэр барьжээ. Иргэн Ж-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.21.4 дэх хэсэгт заасан зөрчсөн тул энэ талаар мэдэгдэж анхааруулсан болно.

Иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна АТГ-ын болон албан хаагчийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан энэ мэт үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч хамтран ажиллахыг хүсэж байна. 

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-17 03:08

Amoxicillin Yogurt [url=http://cialibuy.com]cheap cialis online[/url] Bactrim No Prescription

StevSlarie
StevSlarie
2020-02-05 15:31

No Prescription Viagra http://buycialisuss.com - Buy Cialis Trouver Cialis Pas Cher Paris Cialis Worldhealthcare365

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 00:39

Cialis Effetti Secondari http://cheapcialisir.com - cialis cheapest online prices Achat Viagra Generique En Ligne En Limoges generic 5mg cialis best price Discount Sale Secure Progesterone With Free Shipping Jacksonville

Холбоотой мэдээ

Back to top button