Нийслэл

НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна

УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.  Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм.

НДШ-ийн энэхүү нэмэгдлийг иргэд эсэргүүцсэн жагсаал яг одоо /2019.11.15/ Сангийн яамны гадна талбайд болж байна. Тус жагсаалыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд зохион байгуулж буй аж.

Тэд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг, мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм.

П.УРНАА

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. 2016 онд татварын хууль НДШимтгэл тэтгэвэрт гарах насыг жил жилээр нэмэхээр Чойжилсүрэн хууль батлуулахад хөдлөх дуугарах хүн байхгүй байсан. Амгалан баатар тэр үед өөрийн суудлаа авч үлдэхээр үхэн хатаж байсан. Сонгууль дөхөхөөр худал турхирах аа боль

  2. Турхираад, турхируулаад байх асуудал биш НДШ нэмэгдүүлэх асуудал.Таны цалин,аав ээж, эмээ өвөөгийн тэтгэврийн бодит худалдан авах чадварыг бууруулж, хохироох шийдвэр. Элдэв юм ярихын оронд дээрх нөхөр очоод жагсаж тэмцээч. Нэр,зүсээ ил болгоод сэтгэгдлээ бич …Сонгууль огт холбоогүй,чиний амьдралын асуудал ярьж бна.

  3. Дэмжиж байна, амьдрал улам хүндэрч бна даа, Амласан амлалтаа мартсан улс төрчид дэндэж байнаа…зөв,зөв дэмжинэ…бултаараа,бүгдээрээ…

  4. Бид өөрсдөө мал шиг хүлцэнгүй байвал амьдрал улам дордоно, тэмцэж төлөөлж байгаа хүмүүс,байгууллагаа дэмжихгүй, шүүмжилсээр юу хожив, амьдрал дээрдсэнгүй хууртагдсаар. Шимтгэл татвар нэмэхийг эсэргүүцэж бна,тэмцлийг дэмжинээ манай гэрийнхэн

  5. Гажиг даатгалыг төлмөөргүй ба тэр мөнгөө хадгаламжиндаа хиймээр ба лалрууд минь солиорхоо боль ард түмнийг ясыг нь цайлгалаа одоо болно шээснүүдээ

  6. Ард түмэн ер нь туйлдчихаад сааралтчихаад байгаа шүү дээ одоо бүр харлуулах юм байна л даа.Тэмцэх хэрэгтэй.

  7. Манай энэ тогтолцоо арай л биш байнаа үнэндээ бүх л насаараа төлсөн байтал 1л өдөр өвчин тусаад аль эсвэл зуурдаар өнгөрөхийг хэн байя гэхэв. Тэгээд л 1сая төгрөг өгөөд л гүйцээ!!!!!!?????? Үнэхээр авах гэж байгаа бол энэ нийгмийн даатгалаа олонд хүртээмжтэй болгомоор байна. Иргэд маань төлд л байдаг үнэндээ буцаад улсаас яаж эргээд хөнгөлөлт эрүүл мэндээ үзүүлэх г.х мэдээлэл төдийлөн хангалттай мэдээд байдаггүй шүү дээ.

  8. Шимтгэл татвар төлөөд төлөөд зориулалтаараа ашиглагддаг биш. Дээгүүрээ хувааж идээд юу ч гүй болгож өрөөнд охуулаад сүүлдээ саарал жагсаалтад орчихсон. Төрд гарсан хулгайчдын мөнгийг ядарсан иргэд зовж олсон хэдхэн төгрөгийнхөө бараг 3/1-г өгч байна. Дахиж нэмэгдүүлж чадахгүй тэр хувааж идсэнээ эрх баригчид өөрсдөө улс оронд тушаацгаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close