Нийгмийн

Үндэсний төв номын сангийн хуучин байрыг судалгааны төв болгоно

Үндэсний төв номын сангийн шинэ байр 2020 оны зургадугаар сард ашиглалтад орно. 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Америк Элчингийн урд талд 0.3 га газар олгож төсөвт барилга барих 12 тэрбум төгрөгийг тусгаж, 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.

Гэвч хэсэг хугацаанд царцаад байсан номын сангийн барилгын ажлыг энэ онд эрчимжүүлээд байгаа гэх мэдээлэл цацагдлаа.

Ингэснээр 11 давхар бүхий Үндэсний төв номын сангийн шинэ байр ирэх онд үүдээ нээх сураг бий. Тус номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн дарга Т.Баярлахын мэдээлснээр, Үндэсний төв номын сангийн хуучин байрыг эрдэм шинжилгээ, судалгааны төв болгож, эрдэмтэн, судлаачид үйлчлүүлэх орчин бүрдүүлэх аж.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button