ДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын барилга, байгууламжуудыг нураахыг шаардав

БНАСАУ буюу олны нэрлэж заншсанаар Хойд Солонгосын эрх баригчид Кымган уулын аялал жуулчлалын бүс дэх БНСУ /Өмнөд Солонгос/ -ын барилга, байгууламжуудыг буулгахыг шаардсан бичгийг тус улсад хүргүүлээд буй аж. Хэрэв Өмнөд Солонгосын талаас барилгуудаа буулгахаас татгалзвал асуудлыг өөрсдөө шийднэ гэсэн байр сууриа уг шаардлагадаа дурьджээ.

Кымган уулын аялал жуулчлалын бүсэд Өмнөд Солонгостой хамтарсан бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэн юм. Харин БНАСАУ-ын дарга Ким Жон Ун өнгөрсөн сард уг газар айлчлан очих үеэр барилгуудыг үзэмж муутай гэж үзсэн аж. Тийм ч учраас уг төсөлд өмнөд хөрштэйгөө хамтрахаас татгалзаж байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button