УЛС ТӨР

Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны дагуу тус шалгалтыг авчээ.

Энэ дагуу Ерөнхий мэдлэгийн шалгалтыг энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан байна.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд  ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутанд бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж,  дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнээр тооцогдон хамгийн сүүлийн Дүн шинжилгээний 15 онооны шалгалтанд орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.

Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтанд ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна.

Улсын хэмжээнд нийт 8891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөлөөс Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар дээр дурьдсан өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийт 3070  иргэнээс авчээ.

Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг арваннэгдүгээр сарын 19-ний өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтанд тэнцсэн иргэдээс Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тус тус комисс зохион байгуулахаар төлөвлөжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-18 18:17

Amoxicillin Online [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] 5 Mg

StevSlarie
StevSlarie
2020-01-28 04:55

Was Kostet Cialis 20mg [url=http://abcialisnews.com]Buy Cialis[/url] Generic Zithromax Tablet cialis 5 mg Vous Durer Plus Longtemps

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 14:01

Cheapest Generic Propecia http://abuycialisb.com - canadian pharmacy cialis Propecia Antifouling Buy Cialis Naman Phatma

Холбоотой мэдээ

Back to top button