НИЙГЭМ

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ хутгалсан хэрэг гарчээ

Энэ сарын 15-ны өдөр СХД-т насанд хүрээгүй хүүхэд нэгнийгээ хутгалсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, холбогдох өдрийн 15 цагийн орчимд тус дүүргийн 15-р хороонд байрлалтай хүнсний дэлгүүрт зүс таних хүүхэд өөр нэгэн хүүхдийг хутгалаад зугтлаа гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу яаралтай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, гарандаа хутгалуулсан 15 настай Т болон, хэргийг үйлдсэн мөн 15 настай Ө нарыг олж тогтоосон байна.

Т-ийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд, иргэдийг өсвөр насны хүүхдүүддээ сонор сэрэмж, анхаарал хяналт сайтар тавихыг сануулж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button