Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаж ийнхүү шийдвэрлэсэн байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон бөгөөд зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаалаа.

Б.Чулуудайн захирлаар ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллындахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй билээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
A Quand Le Generique Di Cialis [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Prezzo Kamagra Thailandia Online Pharmacy Zithromax Entre Amoxil
Priligy Prezzo 2013 [url=http://cialibuy.com]order cialis online[/url] Sale Generic Worldwide Stendra 50mg Medication Overnight Fedex Wakef
Tamoxifene Teva 20 Mg http://viacialisns.com/# - Cialis Amoxil And Ear Infections Buy Cialis Ebay Levitra