НИЙГЭМ

Монгол уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо Францын алдарт “Феникс” театрт хийнэ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Францын алдарт “Феникс” циркийн тайзнаа “Нүүдэлчин” тоглолтоо хийх гэж буй Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалттай танилцлаа.

“Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд “Феникс” циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин” тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэх юм.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцоно.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button