ДЭЛХИЙ

"Аватар” УСК шинэ ангиа 2021 онд үзэгчдийн хүртээл болгоно

Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээсэн Аватар уран сайхны кино 2009 онд нээлтээ хийснээр 47 хоногийн дотор 2.78 тэрбум ам.долларын орлого олж байсан төдийгүй уг амжилтынх нь үнэ цэн 10 жилийн турш буюу өнөөг хүртэл хэвээр хадгалагдсан гэж сонирхогчид үздэг. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болсон тухай кино сайтууд мэдээлж байна.

Найруулагчаар Жеймс камерон ажиллах төдийгүй, уг уран бүтээлээ нийт таван анги болгон үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тодруулбал, гуравдугаар ангийн 2023 оны арванхоёрдугаар сард, дөрөвдүгээр ангийг 2025 оны мөн сард, тавдугаар ангийг 2027 оны мөн сард үзэгчдийн хүртээл болгох зорилт тавиуд буй юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button