ДЭЛХИЙ

"Age of Empires - 4” тоглоомд морьтон цэргүүд, монгол гэр багтжээ

1997 оны аравдугаар сард нээлтээ хийж, анхны хувилбараа цацаж байсан Age of Empires тоглоомын дөрөв дэх сайжруулалт энэ онд бэлэн болоод буй. Тус тоглоомын хоёр дахь хувилбарт монгол улсыг харуулан дүрслэлүүд орсон байсан боловч дараачийн шинэчлэлээр үгүй болсон юм. Age of Empires нь түүх, газарзүйн бодит мэдлэг дээр суурилан тоглоомын түүх, зураглалаа бүтээдэг онцлогтой.

Тэгвэл аравдугаар сарын сүүлээр цацагдсан трейлэрт морьтон цэргүүд, монгол гэр бүхий дүрслэл нэмэгджээ. Цэргүүд монгол маягаар уухайлан дайрч, цагаан хэрэм рүү довтолж байгаа нь харагдана. Иймээс Age of Empires - 4 тоглоомд Монголчуудын угсаа гарвал, нүүдэлчдийн түүхийг нэвтрүүлсэн байх магадлал өндөр байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button