ДЭЛХИЙ

KFC-д сүй тавьсан хосын 20 мянган ам.долларын өрийг Стандарт банк тэглэж өгчээ

KFC түргэн хоолны сүлжээний салбарт гэрлэх санал тавьж буй залуугийн зургийг нэгэн эмэгтэй авч, цахим орчинд байршуулсан байна. Тэгэхдээ шоолж, доромжилсон өнгө аяс бүхий “Африк залуус ингэтлээ ядуураа юу? Яаж бодохоороо KFC-д гэрлэх санал тавьж байгаа нь энэ вэ?” гэсэн тайлбарыг бичжээ. Харин үүнийг сошиал хэрэглэгчид шүүмжлэлтэйгээр хүлээн авч, туслах аян өрнүүлэх санаачилга ч гаргаж байгаа аж.

Сонирхолтой нь, аз жаргалтай мөчөө хуваалцаж буй хосын зураг цахим орчинд тавигдсаны дараа дэлхийн томоохон брэндүүд өөрсдийн зүгээс бэлэг илгээх болсон байна. Тухайлбал, Puma компани тэдэнд 680 ам.долларын эрхийн бичиг явуулсан бол Huawei компани хоёр гар утас бэлэглэсэн байна. Харин Стандарт Банк хосуудын 20 мянга гаруй ам.долларыг тэглэж өгчээ.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close