ДЭЛХИЙ

Унгасны үнэрийг сарнай, шоколад шиг болгодог бэлдмэл худалдаанд гарчээ

Франц улсын иргэн, 65 настай Кристиан Пуаншиваль унгасны үнэрийг тааламжтай болгоход чиглэсэн капсулт бэлдмэлийг бүтээж, худалдаанд гаргаж эхэлжээ. Тэрбээр сонирхолтой бэлдмэлээ өөрийн нэрээр нэрлэсэн бөгөөд, pilulepet.com гэсэн сайтаар дамжуулан зарж буй аж. 60 ширхэгтэй бэлдмэлийн үнэ 23 доллар.

Пуаншиваль хэрэглэгчдэд шоколад, цагаан гаа, сэнгэнэсэн гаа болон цэцэгсийн анхилуун үнэр бүхий сонголтуудыг санал болгож буй тухайгаа хуваалцсан байна. Сонирхолтой нь, тэр уг бэлдмэлийг бүтээх санаагаа 2006 онд, найзуудын хамт ресторанд хооллож байхдаа олжээ. "Тэр үед бид санамсаргүй нэгэн зэрэг шахуу хийгээ гаргасан нь олны дунд маш ичгүүртэй байдалд ороход хүргэсэн. Иймээс энэ үнэрийг таатай болгох тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодох болсон” гэж Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан аж.

Buzzfeed сайтын сэтгүүлч уг бэлдмэлийг өөр дээрээ туршсан тэмдэглэлээ дэлгэсэн байна. Хэрэглэх үед түүний гэдэс бага зэрэг базалж өвдсөн гэх бөгөөд, хоол боловсруулах системд их биш ч өөрчлөлт оруулсан тухай үүнд бичжээ. Мөн, "Сарнай үнэртэж байна” гэж хариулсан цөөн хэдэн найзуудаас нь бусад бүх хүмүүс, "Юу ч үнэртэхгүй байна” хэмээсэн гэнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 14:44

ок ок ок

Холбоотой мэдээ

Back to top button