ДЭЛХИЙ

Орост эрчүүд цөөрчээ

ОХУ-ын хүн амын хүйсийн харьцааны талаар хийсэн 2018 оны статистик мэдээгээр, эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс даруй 10 саяар цөөн /78.8 сая эмэгтэй, 68.1 сая эрэгтэй/ гарсан байна. 1987 оны үед энэ тоо харьцангуй тэнцвэртэй буюу 33.8 сая эмэгтэй, 32.1 сая эрэгтэй Орост амьдардаг байжээ.

"Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг. Мөн зарим талаар иргэдийн олон улс хоорондох шилжилт хөдөлгөөн үүнд нөлөөлөх нь бий" гэж НҮБ-ын зүүн Европ ба төв Азийг хариуцсан хүн амын сангийн зөвлөх Женс Хаген тайлбарлаж байсан удаатай. Орос улсын хувьд дайны үед олон эрчүүд цэрэгт татагдсан, мөн халдварт өвчинд нэрвэгдэж байсантай холбоотой гэж зарим хүмүүс таамагладаг аж.

Мөн, хуучин ЗХУ-ын холбоонд байсан социалист орнууд цөөн эрчүүдтэй байх нь элбэг гэнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 14:43

хүйсийн тэнцвар

Холбоотой мэдээ

Back to top button