Нийгмийн

Авлигын хэргээр шалгагдаж байсан ХОЁР шүүгч гадаад руу зугтаад, ирээгүй байна

Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 1,3 сая доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгийг АТГ-ынхан хурааж авсан билээ. Улмаар Монгол улсын Ерөнхиийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019 зургадугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн.

АТГ-аас мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий ЗУРГААН шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Энэ ЗУРГААН шүүгч:

1.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

2.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож

3.Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр

5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Эдгээр шүүгчдэд авлигын мөнгийг зуучилсан хүн нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр урьдчилан хорих төвд хоригдох үеэрээ амиа егүүтгэсэн билээ. Салхитын мөнгөний ордоос гадна өөр хэрэг шийдвэрлэхдээ авлигал авсан хэргээр талийгаач Л. Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар шалгагдаж байна. Эдгээр НАЙМАН шүүгчээс өнөөдрийн байдлаар ХОЁР нь гадаад руу “зугтаад” байгаа ажээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан нар зугтсан байна.

Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон ч өнөөдрийг хүртэл ирээгүй бол шүүгч С. Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарч өнөөдөр АНУ-д амьдарч буй юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
vo
vo
2019-11-20 11:20

zugtasan etgeed nariig china shg tolgoid n har daavuu uglaad bariad achaad ireh hergtei shdee.

шудрага иргэн
шудрага иргэн
2019-11-21 06:19

Зугтаасэн монголд хар толбо үлдээсэн этгээдүүд шүүгч нарт юмыг н үзүүлэх хэрэгтэй бу�####�д нь сургамж болог .зүгээр орхоид АНУд амьдруулаад бж болхгүй.Эд нар олонхүнийг шүүж бсн.яг хэлмэгдүүлж бсан б.

Зочин
Зочин
2019-11-22 14:39

хятдад нэг хэсэг авилг�##�ыг гэмт хэрэг биш гэж үзсэн чин эрдэмтэдийн бүтээл хэрэгжиж хятад өндөр хөгжсөн

Холбоотой мэдээ

Back to top button