Н.Учрал: Иргэд цахим залиланд 2.9 тэрбумыг алдсан. Үүнээс 1.7 тэрбум төгрөгийг царцаасан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер халдлага, цахим орчин дахь гэмт хэргийн талаар өнөөдөр /2024.03.12/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 83 хувь нь кибер залилан байна. Олон улсын нөхцөл байдлаар 2024 онд есөн их наяд ам.долларын хохирол кибер орчинд гарчээ. Ирэх жил 10 их наяд руу дөхнө гэж байна. Манай улсад ч интернет хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсч байна.
2020, 2021 онуудад "dark web" буюу хар зах дээр Монголын иргэдийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. 700 ам.доллараар зарж байсан. 2020 он гэхэд крипто буюу бидний хэлж заншсанаар койноор зарж байсан. Манай улс Кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жил энэ талын тогтолцоо бүрдээгүй байсан. Хувь хүний эмзэг мэдээллийг аялал жуулчлалын цахим хуудсуудаар дамжуулан авсан тохиолдол байсан. Үүнийгээ хар зах дээр арилжаалсан тохиолдол бүртгэгдсэн.
Үл үзэгдэх дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг гол асуудал болоод байна. Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төр, хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдаж байна. Мөн иргэд кибер залиланд өртөж байна.
7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Хар зах дээр нэр бүхий зарим арилжааны банкны мэдээлэл алдагдаж, хүмүүсийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. Дуудлагын төвд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг царцаасан. Хууль хяналтынхан ажлаа хийж байна. Иргэдээс гомдол ирвэл шууд арга хэмжээ авч байгаа. Хувь хүн, иргэн бүр банкны, цахим шуудангийн нууц үгээ хүчирхэг хиймээр байна. Янз бүрийн линк дээр "Бод тэгээд товш" уриалгыг гаргаж байна. Малчид малын хулгайгаас илүү цахим залиланд өртөж байна.
Хувь хүний эмзэг, нууц мэдээллийг зарж байна. Хар зах дээр нээлттэй зарж байгааг сонслоо. Өнөөдрийн кибер зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулан иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ажиллана. Хууль хяналт, технологийн салбарынхны орж ажиллах ажил болоод байна. Нийтийн төвөөс мэргэжлийн талаас нь ажиллана. Технологийн чиглэлээр яаж хамтрах уу гэдэг дээр туслалцаа үзүүлнэ. Хувь хүний эмзэг мэдээлэл дээр халдсан байж болзошгүй гэдэг асуудал дээр ажлын хэсэг байгуулж байна.
Иргэдийн нэр, гар утасны дугаарыг зарж байна. Эрүүл мэндийн салбар дээр ч анхаарах асуудлууд байна. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэх төсөл зогсч, аудитын байгууллага хангалтгүй гэж дүгнэсэн. Холбогдох хүмүүсийг АТГ-д шилжүүлсэн. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэхээр ажиллаж байсан программ, хангамжийн компаниуд хувь хүмүүсийн мэдээллийг алдсан байж болзошгүй гэх асуудлууд гарсан. Үүнийг нотлох баримтаар илрүүлж, баталгаажуулахаар ажлын хэсэг ажиллана. Өмнө нь төр иргэний мэдээллийг ашиглахдаа мэдээлэлдэггүй байсан бол одоо мэдээллэж байна. Төрийн зүгээс кибер халдлагатай тэмцэж эхэлж байна. Соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Ингэж иргэдээ кибер халдлагаас хамгаална" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бидний мэдээлэл төрийн байгууллага, төрийн цахим сан, банкнуудад л байдаг шүү дээ. Гэтэл хувийн сургууль, суд�##�гааны байгууллагууд �##�ь хэдийн мэдээллийг маань мэддэг болчихсон утсаар з�##�гаж маркетингаа хийдэг тохиолдлууд гардаг. Мэдээллийг ингэж задруулж, зарж байгаа төрийн байгууллагуудад маш чанга ш�##�г�##�т оруулах нь зүйтэй.