УЛС ТӨР

Х.Болорчулуун: Би Ц.Нямдорж сайдын биед бэртэл учруулах хэмжээнд халдаагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр Ц.Нямдорж сайд Х.Болорчулуун нарын дунд Дубайн гэрээний асуудлаар маргаан үүссэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ц.Нямдорж сайдтай маргасан нь үнэн. Дубайн гэрээг сайжруулах бодолтой гишүүд байхад улаан цайм хамгаалдаг гишүүд байдаг. Ц.Нямдорж сайд Оюутолгойн гэрээг хамгаалдаг. Энэ гэрээ өөрөө монголын ард түмний эрх ашгийг ноцтойгоор зөрчдөг. Холбогдох хуулиудаа тэдэнд ашигтай байдлаар өөрчилсөн. Ц.Нямдорж сайд Оюутолгойд барьцаанд орсон улстөрчдийн нэг гэж би харддаг. Дубайн гэрээ Монголын ард түмэнд асар их хохиролтой” гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Та биед нь хүрсэн юм уу?

-Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн. Гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй.

-Танд Ц.Нямдорж сайд яг юу гэсэн бэ?

-Элдвээр хэлж доромжилсон. Ер нь Ц.Нямдорж Оюутолгойг улаан цагаан хамгаалж, дуугарах ч хэрэггүй гэж үзэж байгаа.

-Ц.Нямдорж сайд ширээний ард сууя гэж хэлээгүй юм уу?

-Би сая хэлсэн. Энэ талаар дуугарах ч хэрэггүй гэдэг гишүүдийн нэг.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-11-24 11:24

Болорчулуун гишүүний түмэн зөв.

Холбоотой мэдээ

Back to top button