НИЙГЭМ

Монголд болох “Green game”-д 16 улсыг урилаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.

Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж буй НҮБ-ын нийт гишүүн орнууд оролцох боломжтой юм.

Тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон пара олимп, тусгай олимп, дифлимпийн төрлүүдээр өрсөлдөнө.

Эх сурвалж: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button