НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.
09.00 цагт Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Сургалтын танхимд “Хөдөлмөрт бэлтгэх” сургалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044

11.00 цагт Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас: 99179899

11.00 цагт ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297

11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт бүлгийн 2400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. Утас: 88097606

12.00 цагт ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөнө. Утас: 99063902

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.

14.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

16.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах ёслол болно.

17.30 цагт НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ.

11.30 цагт “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-аас өвөлжилт хүндэрч, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэн С.Мишиг “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.

12.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button