Нийгмийн

Иргэн С.Мишиг: Зөрчлийн хуулиа өөрчилнө гэвэл энэ дөнгийг олны нүдэн дээр шатаамаар байна

Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж өнөөдөр /2019.11.21/ хэвлэлийн хурал хийлээ.

Зөрчлийн хуулийн талаар тэрбээр хэлэхдээ, “Зөрчлийн хууль Монгол иргэдийн хүзүүнд дөнгө болчихоод байна. Жагсаал цуглаанаас үүдэж над дээр гурван зөрчлийн хэрэг нээгдчихсэн байгаа. Хэн нэгэн даргатай уулзах гэж орсныхоо төлөө, Нийслэл дээрээс очиж шаардлага авсныхаа төлөө зөрчлийн хуулиар торгуулдаг. Өнгөрсөн онд бид өлсгөлөн зарлаад, гурав хоногийн дараа зогсоосон. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх найман худалдаа эрхлэгчийг хүлээн авч уулзахдаа бидний тавьж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө хэмээн амласан боловч амлалт нь одоог хүртэл хэрэгжихгүй байна. У.Хүрэлсүхийн сэлэм хий эргээд байна.

Хүмүүс надад “Таны өлсгөлөн зорилгодоо хүрлээ. Зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр торгоно гэж заасныг 20 нэгж болгон бууруулсан” гэж хэлж байна. Гэхдээ би энэ тоог бууруулах гэж улайран зүтгээгүй юм аа. Дээд доод хязгаартай болгохоор зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө явж байна. Өнөөдөр Зөрчлийн тухай хууль ард иргэд бидэнд дөнгө болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар аа, та нутгийн залуугаасаа энэ дөнгийг хэзээ салгаж өгөх вэ. Та 2019 оны зургадугаар сард уулзахдаа “аймаг, нийслэл, дүүрэгт эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн саналыг авна” гэж хэлсэн. Гэвч өнөөдөр хүртэл алга. Хэрэв зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулна гэвэл өнөөдөр энэ дөнгийг олны нүдэн дээр шатаамаар байна.

Мөн өнөөдөр жолооч нарын оноо хасах журмыг арилгамаар байна. Зөвшөөрөлгүй зураг авсынхаа төлөө 2 сая төгрөгөөр торгодгоо болимоор байна. Иргэд та бүхэн минь санал бодлоо хэлээч” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button