УЛС ТӨР

ЧУУЛГАН: Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд 10 гишүүн оролцож 80 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Тогтоолын төсөлд Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан. Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 46 гишүүн оролцож, 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталсан юм. Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 15:00 цагаас чуулганы хуралдаан үргэлжилнэ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-22 14:24

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм эдийн засгын прогнозыг ч гэсэн таамаглаж тогтоодог юм статистикч гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button