УЛС ТӨР

Д.Сумъяабазар: “Дубайн гэрээ”-г бид зөвшөөрөөгүй, сайн болоогүй нь үнэн

“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудал олны анхаарлыг татаад буй. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төслийг 100 хувийн саналаар баталсан.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: “Оюутолгойгүй эдийн засагтай болчихвол Монгол Улс яаж явах юм бэ. Нэг талдаа 70 жил хойд хөршид 95 хувийн эдийн засгийн бодлого явж ирлээ. 90 хувийн эдийн засаг урд хөршид явж байна.

Дэлхийн улс орнуудад очих болгондоо гуравдагч хөршийн бодлогыг барьж, тэрнээс урт хугацааны зээлийн эх үүсвэр, боловсон хүчний бодлого, техник, технологи авах талаас өнгөрсөн хоёр жилийн турш бүтэн ярьж ирлээ. Дээрээс нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн байгууллага, Азийн хөгжлийн банк гээд олон банк санхүүгийн байгууллагууд нэгдээд Монгол улсад хөрөнгө оруулчихсан байхад нь гуравдагч хөршийнхөө бодлоготой нийлүүлээд, манайхыг дэмждэг байгууллагуудыг “хайрцаглаад” хөөгөөд гаргачих юм уу.

Дубайн гэрээг бид нар зөвшөөрөөгүй. Сайн гэрээ болоогүй нь үнэн. Хоёрдугаарт гэвэл хэрэгжилтыг улам сайжруулах хэрэгтэй. Засаж залруулах, Монгол Улсад ашигтай байдлаар явуулах ийм л шаардлагыг тавьж байгаа. Цаашид урт хугацаанд тогтвортой явах бодлогыг барьж байна” гэлээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нсн
нсн
2019-11-21 19:37

Энэ эргүү бөх бас юм долоосон болтой түүнээс үүнд бодлого ярих тархи толгой байхгүй!!! Нэг томьёо цээжил
ж , нэг зураг зурж үзээгүй , нам гэж н�##�ичганаж явж л сайд болсон новш шүүдээ!!! Их хур�##� тарж энэ засгийн газар нэртэй тоглоомын газар тарах ёстой!!!

Зочин
Зочин
2019-11-22 10:34
Reply to  нсн

Oyu tolgoi metiin tuvegtei asuudlyg chimeegui bailgahyn tuld zangilaan deer ni iimerhuu yuu ch medehgui manuuhaig said geed suulgaj bgaa yum shuudee.

Холбоотой мэдээ

Back to top button