Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Прогноз II: АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ

Eguur мэдээллийн агентлаг 2024.01.08-ны өдөр "АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ" агуулгаарх урьдчилсан таамгийг нийтэлсэн. Бид уг таамаглалыг дөрөвдүгээр сард магадлан шүүж хүргэхээ зарласны дагуу, шинэчлэн бэлтгэлээ.

Уг прогноз нь улс төрийн намуудын шийдвэр биш бөгөөд нэр дэвшигчид албан ёсоор тодрохоос хоёр сарын өмнө редакцын зүгээс таамаглал дэвшүүлэн бичсэн, сэтгүүлчийн ажил болно. 


I тойрог: Х.Баттулга уг бүсийг амласнаар, МАН-ынхан айж, тойргоо солих хувилбар бодож эхэлжээ

Гол өрсөлдөөн, нюанс

Судалгаагаар Хангайн бүсэд жингээрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүнд сайн гарсан. Тэр утгаараа АН-ын мандатыг голчлон Х.Баттулгын хүмүүст олгох чигтэй байна. Тэрбээр Баянхонгороос П.Нүрзэд, Б.Жаргалсайхан, А.Адьяасүрэн нарын нэрийг бодож буй бол Өвөрхангай чигт Д.Дагвадоржийг сойж үзэх хувилбар ч яригдсан байна.

Ерөөс АН талдаа Хангайн бүс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын амлаж авсан тойрог болж буй. Үүнд МАН-ын нэр дэвшихээр яригдаж буй кандидатууд баахан эмээж, тойрог солих хувилбарууд яригдах болов.

Харин МАН-ын тухайд, Хангайн бүсийг Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нараар ахлуулах чигтэй. Спикерийн тухайд хот руу шилжих ч хувилбар яригдаж байгаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэрэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүмүүс уг бүсэд нэр дэвших магадлал өндөр.

Түүнчлэн Архангайд сайд асан А.Цогцэцэг, Баянхонгорт гишүүн асан М.Билэгт зэрэг хүмүүсийн судалгаа сайн гарсан ч эрх баригч нам мандат өгөхгүй байх таамаглал дэвшүүлж байна. Архангайд АН сул ч Баянхонгор, Өвөрхангайд МАН-ыг давах магадлалтай. Гэвчиг МАН-ын кандидатууд олон нийтэд илүү танигдсаныг харж болно.


II тойрог: МАН-ын эрчүүдийн жинхэнэ хор хутгах бүсэд Э.Болормаа, З.Нарантуяа нарын шигтгээ шиг эмэгтэйчүүд өрсөлдөнө

Гол өрсөлдөөн, нюанс

Улс төрд хортой, элдэв бохир аргад гаршсанаараа алдартай МАН-ын томчуудын өрсөлдөх тойргоор нэрлэгдэж байна. Ч.Хүрэлбаатарын анти рейтинг нь судалгаагаар өссөөр буй ч Баруун бүсээ манлайлахаар яригдаж буй.

Б.Чойжилсүрэнг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт барьсан орон сууцуудаа бараадан, хотод дэвших санал тавьсан ч баруун бүсэд "мөнгө тараах" хувилбараа илүүд үзсэн гэх.

С.Бямбацогт сайд асар ихээр тойглосоор ирсэн Ховдын сонгогчдодоо найдаж буй бол тойргийн иргэдийн асар их гуйлт, хүсэлтээс бүр нэг залхдаг "аминч" Д.Цэрэнпунцаг түүнтэй хоршихоор бэлтгэж байна.

Иймэрхүү жинхэнэ хортой, нэгнээ хадарч орхиод гараад ирдэг ах нартайгаа Э.Болормаа, Г.Өнөрбаяр, Н.Цэрэнбат, С.Энхболд нарын Л.Оюун-Эрдэнийн эртнээс бэлтгэсэн дүрүүд, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр сайд асан З.Мэндсайхан зэрэг залуус нь өрсөлдөх юм. МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвших хүсэлтээ уг бүсчлэлд гаргаж, намдаа өгөөд буй.

Баруун бүсийн тойрогт бүхэлдээ МАН-ынхны дотоод өрсөлдөөн зонхилох бөгөөд АН-ынхан энэ дунд аль хэсэгтэй нь гар барих, хөлөө хавсрах байдлаар цөөн мандат авах боломжоо тооцох нюанстай. АН харьцангуй сул баруун бүсэд Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа зэрэг эрх баригчдад үйлчилсээр ирсэн "зальтай" гишүүд нь Б.Цогтгэрэлтэйгээ хүч хавсрахаар харагдаж буй.

Эмэгтэйчүүдийн тухайд, МАН-аас Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа, АН-аас УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нарын шигтгээ шиг ажилсаг дүрүүд нийтэд хэрэгтэй харагдаж буй. Гэвчиг эрчүүдийнх уран арга тэднийг аравдугаар дэслэл давуулах уу гэдэг нь хэрсүү сонгогчдын анхаарах өнцөг юм.


III тойрог: Тусдаа тойрог гаргуултлаа МАН-ыг лоббидсон казакууд хоорондоо хэрхэн өрсөлдөх вэ

Гол өрсөлдөөн, нюанс

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг казакууд чухам ямар амлалт өгөөд, тусдаа тойрог гаргуулж авсан нь тодорхойгүй юм. Ямартай ч тэд хотын статустай яг адилаар тусдаа тойрог болсон цорын ганц аймаг юм. МАН-ын тухайд Бага хуралд казак иргэдийн төлөөлөл оруулах, төрийн өндөр албан тушаалд квот олгох зэргээр казак түмэнд тусгайлан найр тавьдгаараа онцлогтой.

Уг найр тавилтын дагуу УИХ-ын 2024 оны сонгуулиар казакууд АН, МАН-аар хуваагдаж, зөвхөн дотооддоо л өрсөлдөх юм. Баян-Өлгий аймгийн ердөө гурван сумдад халх, тува зэрэг үндэстэн байх агаад дийлэнх олонх нь казак түмнээс бүрддэг онцлогтой.

Казак түмнээс эрх баригчид энэ удаа Х.Баделханд мандат өгөхгүйгээр Т.Аубакир тэргүүтэй залууст итгэл өгөх чигтэй байна. Харин АН-аас Б.Бейсен гишүүн дахин өрсөлдөхдөө мөн л залуу баг дагуулахаар зэхэж байгаа юм. Түүнчлэн өмнөх парламентын үед хүчингийн хэргээр шүүгдэж байсан Д.Мурат АН-аас нэр дэвших хүсэлтэй байгаа аж.


IV тойрог: МАН шантаажчин, муу нэртүүдээсээ салах, АН Х.Баттулгын нөлөөг ашиглах хүсэлтэй бүс

Гол өрсөлдөөн, нюанс

МАН-ын хувьд уг тойрогт намын гишүүнчлэлээс хассан Ц.Анандбазарыг дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад буй. Үүн дээр "10 хувийн шантааж" нэршилтэй Ц.Даваасүрэнд мандат өгөхгүй байх чиглэлийг Хяналтын хорооноос нь намынхаа удирдлагуудад ирүүлсэн байна. Түүний оронд Шадар сайд асан Ө.Энхтүвшин өөрийн хүү болох Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоог зүтгүүлж байгаа.

Түүнчлэн ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягтай ихээхэн ойр байсаар ирсэн Д.Батлутыг "шалгахгүй, ялд унагахгүй" байх ангилалд оруулсан тул МАН мандат өгөх эсэхээ эргэж харах логиктой. Булганы 10 гаруй сумдын намын үүрээс Ж.Бат-Эрдэнэд мандат өгөхгүй байх хүсэлт төв намдаа ирүүлж, дэд сайд П.Баттөр ТВ9 телевиз болон Н.Энхбаярын нөлөөг ашиглан өрсөлдөх лоббиг хийсээр байгаа юм.

Ерөнхий байдлаараа МАН хуучин, муу нэртэй дүрүүдээ жийх хүсэлтэй буй ч оронд нь Ц.Анандбазарын бизнесийг "Эрдэнэт үйлдвэр" дээр дэмжиж, Х.Бадамсүрэнгийн мөнгө угаалтад оролцсоор ирсэн Д.Үүрийнтуяа зэрэг муухан дүрүүд л дэвшихээр хөөцөлдөж байна. Томсгосон тойрог учир Хөвсгөлийн тойргоо муу аргаар усалсаар ирсэн Л.Мөнхбаатар уг бүсэд баахан багадсан гэх.

Харин АН-ын тухайд уг тойрогт дахиад л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөг чухалчилж байна. Одоогоор Х.Баттулгын хүмүүс болох С.Гал-Эрдэнэ, Б.Ариун-Эрдэнэ нар дэвшихээр бэлтгэлээ базааж буй. Эрдэнэтэд С.Ганбаатар, Н.Алтанхуяг гэсэн АН-ын хоёр дүр зэрэгцэхээр байна. Н.Алтанхуяг жагсаалт горилж буй ч түүнийг Хөвсгөлийн суурь муутай АН-ынхантай зэрэгцүүлэн өрсөлдүүлэх чигтэй байгаа аж.


V тойрог: МАН-ын томчууд чихэлдэж, АН сийрэгжих бүс

Гол өрсөлдөөн, нюанс

МАН-аас уг бүсийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж орно. Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нар уг бүсэд ялалт байгуулах боломжтой дүрээр эрх баригч нам дотроос нэрлэгдэж байна. Түүнчлэн Дарханаас Б.Азжаргал Д.Өнөрболороос илүү рейтинг сайтай гэж үзэгдэх бол Ч.Ундрам бизнес, залуу улс төрч дүрээрээ өрсөлдөөнд орох чигтэй байна.

Харин Б.Баттөмөр, Н.Энхболд нарын нэрсийг эл тойргоос хасаж байна.

АН-ын мандат хуваарилалт, томчуудын холболт дээр ажиллаж буй С.Баярцогт Сэлэнгэд санал сайн авах ч том утгаараа Оюу толгойн авлигын хэргээ УДШ дээр цагаатгасан кэйс нь сөрөг жин дарах юм. Тэр жагсаалтад орвол АН-аас өөр нэг залуу дүр сойхоор тооцож байгаа. Мөнхүү "сахал" Д.Эрдэнэбилэгийн бизнест давуу эрх олгосон хэргээр шүүхээс ял сонсогч, сайд асан Д.Эрдэнэбат түүнтэй зэрэгцэж байна.

Харин Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нэгэн хэсэг нэр дэвшихээр яригдаж байгаад больжээ. М.Батжаргал гишүүн уг тойрогт нэр дэвших бол М.Энхболд, А.Сүхбат тэргүүтэй хуучин гишүүдийн нэрс магадлалд нэрлэгдэхгүй байна. Энэ тойрогт МАН-ынхан чихэлдсэн маягтай овоорсон байхад АН харьцангуй сийрэг байгааг анзаарч болно.


VI тойрог: У.Хүрэлсүхийн дүү Ж.Батсуурийн багтай өрсөлдөж, АН,МАН мандатаа хуваахаар тохирсон тойрог

Гол өрсөлдөөн, нюанс

МАН-ын генсек Д.Амарбаясгалантай толхилцсон Б.Энхбаяр Баянзүрх дүүргээс энэ тойрогт шилжиж өрсөлдөх чигтэй байгаа бол Х.Болорчулууныг "Цас зуднаар МАН-д жинхэнэ гай тарьсан дүр" хэмээн, хасах хувилбар түлхүү яригдаж буй. Хэнтий чиглэлд Б.Бат-Эрдэнэ, Сүхбаатарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нар мандат авах нь үндсэндээ тодорхой болоод байна.

АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал нар дээр АПУ-гийн П.Батчимэг, мөнхүү газрын наймаачнаараа алдартай Т.Пүрэвхатан Хэнтийн кандидатаар нэрлэгдэж байна. Эл тойрогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвших магадлалыг таамагт оруулсангүй.

Харин өнөөгийн гишүүн Ц.Идэрбат дээр Ерөнхийлөгчийн дүүд намын хороогоо өгсөн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ яригдаж буй. У.Отгонбаяр нь энэ удаа АН-ын Ж.Батсуурьтай хавсарч, мандатаа хуваахаар ярилцсан гэгдэх болов. Н.Ганибал гишүүний хувьд жагсаалтын 9-р дэслэлийг сонирхож байсан ч тойргийн өрсөлдөөн рүү явахыг нам нь шахаад байгаа юм.


VII тойрог: "Наймаачид"-ын тойрогт О.Баасанхүү, Ө.Шижир нар өрсөлдөх харьцангуй хувилбар

Гол өрсөлдөөн, нюанс

Говийн бүсэд эрх баригч намын Б.Дэлгэрсайхан, С.Батболд, Б.Саранчимэг нарын мөнгөжүү хүмүүстэй АН-аас орон нутгийн Тавантолгойн мөнгөөр бийлэгжсэн Р.Сэддорж өрсөлдөх чигтэй байна. Түүнчлэн АН-аас Х.Баттулгын хамаг л холболт, элдэв ажлуудыг ахалж буй ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, намаа сольсон О.Баасанхүү нар нэмэгдэхээр яригдаж байна.

Говийн бүсэд Г.Мөнхцэцэг гишүүнд мандат олгохгүйгээр хотоос Н.Баярчимэгийг өрсөлдүүлэхээр тохирсон байна. Угаас хотод ажилласан туршлагыг орон нутаг руу шилжүүлж, аж ахуйн ажлаар булдаг аргачлал нь Б.Дэлгэрсайханы үндсэн барил билээ.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хөлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн зөвлөх Ө.Золбаяр дээр ашиглах тохироо хийсэн. Ерөнхий байлаараа уг тойрогт тэр чигтээ бийлэг хүмүүсийн ивгээл дор өрсөлдөөн өрнөх бөгөөд Ө.Шижир жагсаалт руу орж чадахгүй бол О.Баасанхүүтэй хамт нэр дэвшихээр байна.


VIII тойрог: МАН-ын нэр хүнд муутай УИХ-ын гишүүдтэй Х.Баттулга хүмүүсээ зэрэгцүүлнэ

Гол өрсөлдөөн, нюанс

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нарын рейтингийн судалгаа жигтэйхэн муу гарсан. Тэр ч үүднээс Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойргоо орхиж буй. Харин Ж.Чинбүрэн эрүүл мэндийн үйлчилгээгээр сонгогчдоо барихад анхаарч, идэвхийлэн ажилласан тул дахин ялах горьдлого тээсээр байна.

Харин АН-ын тухайд Т.Батцогт хотын мээр болох амбицаар зөвхөн багаа л ахалж орно, өөрөө өрсөлдөхгүй. Хуучин НИТХ-д байхдаа "Би хувиасаа тойрогтоо 2 тэрбум зарлагадсан" хэмээн уйлах шахдаг М.Тулгат дүүрэгтээ дахин өрсөлдөх агаад Х.Баттулга талаас сэтгүүлч Ж.Баттуул өрсөлдөх чигтэй байна.

АН-аас Ж.Батзанданг уг тойрогт дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх шинэ нөхцөл байдал үүссэн бол МАН энэ сард явуулах судалгаагаа дахин нягталж үзэхээр хүлээж байгаа аж.


IX тойрог: Ж.Ганбаатар, С.Эрдэнэ нарын 2:1 тохироотой дүүрэг

Гол өрсөлдөөн, нюанс

Баянгол дүүрэгт АН талаас С.Эрдэнэ, МАН-аас Ж.Ганбаатар гэсэн хоёр "баатар"-тай. Ердөө гурван мандаттай уг тойрогт тэд тооны харьцаагаа 2:1-ээр тохирсон гэгдэв. Тодруулж хэлбэл, Ж.Ганбаатар "Би амиа бодоод, намаасаа нэг л мандат авна. Чи үлдсэн хоёрыг нь ав" гэж С.Эрдэнэтэй уулзсан гэх.


X тойрог: Н.Учралын багтай Б.Хурц өрсөлдөж, Х.Болормаад АН итгэл дайх дүүрэг

Гол өрсөлдөөн, нюанс

МАН-аас хотод хийсэн судалгаагаар Н.Учрал сайд хамгийн дөнгүүр гарсан гэх. Гэвчиг бас дотооддоо Л.Оюун-Эрдэнэ Н.Учралыг төдийлөн дэмждэггүй, нөгөөх нь ч хэт амбицтай яваа. Ямартай ч Н.Учрал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар багаа ахалж орно.

Хуучнаас туршлагатай парламентч дүрээр Д.Цогтбаатар, залуусын ажил хэрэгч төлөөллөөр Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нарт мандат олгох чигтэй байна. Харин АН-аас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нарыг ялах магадлалтай дүрээр нэрлэж байгаа аж.

Гэвчиг МАН-тай тохирох замаар Х.Болормааг жагсаалтад дээгүүр өлгөж, Б.Хурцын нэр дэвших боломж дээр хуулийн тээг үүсгэж байгаад, МАН дангаар өрсөлдөх хувилбар ч яригдаж байгаа юм. АН-аас бараг 20 гаруй нэр яригдсаар эдүгээ 10 дотор орон цэгцэрч буй гэх. Эл тойрог нь АН доторх Ц.Элбэгдорж талынханд ээлтэй бүсээр нэрлэгдэж байна.


XI тойрог: 5 мандат бүхий Сонгинохайрхан дүүрэг

Гол өрсөлдөөн, нюанс

МАН дараалан ялалт байгуулсаар ирсэн ч Д.Сумъяабазар саяхан 500 ахмад урьсан уулзалт хийхэд 45 гишүүн л иртлээ нэр хүнд нь уначхаад байна. СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай танигдалт сайн ч Э.Батшугар, П.Анужин гэсэн тооноор орж ирэгсэд мөргөхөөр ажиллаж буй.

Уг тойрогт Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нэр дэвшихээр Д.Сумьяабазартай тохирсон гэх. Гэвчиг Х.Нямбаатар заавал хүнээ шингээхээр амбицлах юм.

Харин АН-аас мөлхөө байдлаар Ж.Отгонбаяр, Г.Очирбат нар нэлээд идэвхтэй ажиллаж байна. Б.Пунсалмаа жагсаалтад орохоор АН-д мөнгөө төлсөн ч давхар уг дүүргийг тооцож буй. Сүүлийн жилүүдэд Н.Учрал, Х.Нямбаатар, Д.Сумьяабазар нар уг тойргоос гишүүн болсон ч "явцгаасан".

Тиймээс МАН энэ удаа Б.Жаргалмаатай хамт П.Анужинг явуулж, илүү чанга дүрүүд сойхоор бэлтгэж байсан ч тохироо нь бүтэлгүйтсэн байдалтай байна.


XII тойрог: Дэд сайд Б.Солонгын илгээлт авч зорих дүүрэг

Гол өрсөлдөөн, нюанс

Хан-Уул дүүрэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөх Т.Мөнхсайханаа сойж буй бол Л.Оюун-Эрдэнэ дэд сайд Б.Солонгоог өрсөлдүүлэхээр бэлтгэх чиглэл өгөөд байна. Энэ тойрогт Д.Сарангэрэл буй ч МАН-ын томчууд энэ удаа түүнд итгэл үзүүлэхгүй чигтэй, мөн Г.Амартүвшинд мандат өгөхгүй байх хувилбар ч эртнээс яригдсан.

Харин АН олимпын найдвар болгож, Х.Тэмүүжинг уг тойрогт өрсөлдүүлэхээр бэлтгэж байна. Тэр жагсаалтад багтах байдлаар 126 гишүүнтэй парламентыг чимж болох хувилбар ч бий.

Энэ тойрогт МАН-ын генсек Д.Амарбаясгалан Ж.Эрхэмбаатарыг өрсөлдүүлэх хүсэлтэй. Харин Л.Оюун-Эрдэнийн сайн найз Ч.Номин сүүлийн саруудад СХД-ээс ийш шилжих хувилбар яригдаж байна.


XIII тойрог: 2 мандат бүхий Багануур, Багахангай, Налайх

Гол өрсөлдөөн, нюанс

Ерөөс МАН дотооддоо ихээхэн дургүй ч мөнгө ба бизнесийн сүлжээгээр муу аргадаа гаршсан нэгэн тул уг тойргийг тэр чигт нь С.Амарсайханд өгсөн дүр зураг харагддаг. Шадар сайдын хариуцдаг чиг үүргүүдийг нь сайд нарт хувааж, шүдгүй арслан болгож суулгахдаа МАН шуудхан мандат олгохгүй байж бас чадахгүй юм.

С.Амарсайхантай МАН-аас Ц.Сандаг-Очир гишүүн хамт нэр дэвших агаад АН-ын кандидатууд төдийлөн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэхгүй байна.


Одоогоос гурван сарын өмнө буюу 2024.01.08цны өдөр редакциас бэлтгэж байсан урьдчилсан прогноз:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
56 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-04-08 08:36

XULGAI XIISEN,XUDLAA YARISAN,ERUUGIIN , ZAXIRGAANII,EREGNII XUULIAR SHALGAGDAJ BAISAN,GER BULIIN XUVID,/XEDEN AVGAI ,NOXOR SOLISON/,AAV EEJ IN MONGO EDEJ BAISAN,AVILAGA AVSAN,UGSAA ZALGAMJILSAN, NOXDIIG SONGOJ BOLOXGYI GEDGIIG ARD TUMEN MEDEJ BAIGAA. NAMUUD IX SAIN SHALGUURAAR NER DEVSHIGCHEE GARGAJ EREXGYI BOL IX MONGOO SALIXAND XIISGEN DEE.

Зочин
Зочин
2024-04-08 08:49

Ene odoo khudlaa bailgyi dee. MAN bykh khulgaich, avilagchid bygd devshikh umuu. Ynen bol nuguu Oyun-Erdeniin khulgai avilgatai temtseed bna geed khursaad bsan khaa bna. Khudlaa list baikhoo. Naba maba AN dotor yavj ch baikh shig.

Юююююююю
Юююююююю
2024-04-08 08:51

МАН �######�ААСАЙ. ЭРГҮҮ ДАНХ МӨНГӨ ТАРААГААД ӨГЛӨӨ БОЛГОН ХҮНСНИЙ ҮНЭ ӨСЧ БАЙНА

Зочин
Зочин
2024-04-08 09:34

Схд �##�таншагай юу ч хийгээгүй хотондоо баригдсан ажилгүйдэл ядуур�##� дээд цэгтээ хүрсэн хамгийн арчаагүй дүүрэг

Зочин
Зочин
2024-04-08 09:41

Ээ ёстой бүгд хог шаар харагдаж байна даа. МАН-н хүүхнүүд яасан ч миа гаруудав

Зочин
Зочин
2024-04-08 09:49

Намууд хүний нөөц ийм муутай юмуу. Ямар хачин хачин авгай хүүхнүүд, авилгачид дэвшихнээ. МАН-н наад Баярчимэг чинь гэхэд л Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод шүүгдэж явснаа л мултарсан. Хэрэгт нэр холбоглсон л бол дэвшүүлэхгүй гэсэн Оюукын үг нь цууриа байжээ. АН-н Бадамхатан гэгч нь газрйн авилгын хэрэгтэн хүүхэн. Энэ дэвшигчдээс харахад АН нь шог гаруудтай ч гэсэн МАН бараг унахаар харагдаж байна

зочин
зочин
2024-04-08 09:53

МАНАН-гийн бузрууд бузраа ханхлуулсаар бүгд горилж, та нарын цаг дууссаан. Та нарыг нохой ч тоохоо больсон.

Зочин
Зочин
2024-04-08 09:57

ed nar yagaad ahiad devsheed baidag bainaa

Зочин
Зочин
2024-04-08 09:57

ichih nuur baidgui ee

Зочин
Зочин
2024-04-08 09:58

сайн хуульч нар болох баттөр хульч энхбаяр сайдыг дэмжинэ бусад хууль мэдэхгүй дээ

Зочин
Зочин
2024-04-08 10:07

56:50:11:эрээвэр хураавар 9.

Иргэн
Иргэн
2024-04-08 10:26

ЁСТОЙ ХОГИЙН САВНЫ ОРЧМЫН ХОГНУУД ХАРАГДАЖ БАЙНА

Сонгогч
Сонгогч
2024-04-08 10:50

1-р тойрог Г.Занданшатар , С.Чинзориг гарчих байх АН уул нь "битон" Д.Ганбатыгаа дэвшүүлэх байсан юм.4-р тойрог "Эрдэнэт"-д ялсан хүн бараг гарна Хөвсгөлөөс олон өрх бий Ц.Даваасүрэн , АН-ын Н.Алтанхуяг нар магадгүй .5-р тойрог "Шарын гол"-д ялсан хүн гараад ирнэ 6-р тойрог "Бор-Өндөр"-ийн сонгогчид шийднэ энд Сүхбаатар аймгаас олон өрх байгаа . 7-р тойрогт "Шивээ Овоо"-гийн Уурхайчид шийднэ нэр дэшигчид дотор Уурхайн т�##�ын хүн �##�га . 13-р тойрог С.Амарсайхан гарчих байх Уурхайчины хүүхэд "Н�##�айх" , "Бага нуур"-ын Уурхайчид түүнд сан�##�аа өгнө.

Сонгогч
Сонгогч
2024-04-08 10:52

11-р тойрогт лав л МАН , АН-аас сонгогдох хүн �##�га

Зочин
Зочин
2024-04-08 11:51

жижиг гэлтгүй СӨХ ийн мөнгө идээд �##�га болсон Отгонбаяр, том гэлтгүй дээрэмчин занд�##�ч Хурц, эцгийн мөнгөөр гараад эрээгүй бүх юманд хутг�##�дсан ундрам гээд ичих нүүргүй хүмүүс ард түмнээ доромжлохоо боль

Зочин
Зочин
2024-04-08 11:52

Энэ нэг хоосон Данхыг л гаргаад шидчихээсэй

Зочин
Зочин
2024-04-08 12:02

Гэмт хэрэгт нэр холбогдсон л бол нэр дэвшүүлэхгүй гэж шүгэлдээд байсан яасан бэ. Ихэнх нь хэрэг үүсгүүлж байсан гарууд байх юм. Шоронгийнхон л төрд орно гээд дайраад байхаар Монгол төрийн босго үнэхээр намсчээ. Жагса�##�таар баахан яашка нар бас чихнээ

Зочин
Зочин
2024-04-08 12:05

Хурц байхдаа ч яахавдээ

Зочин
Зочин
2024-04-08 12:22

ЖДҮДС-ААС гусагч Н.Учр�##�

Зочин
Зочин
2024-04-08 12:47

Тархи оюун нь цэлмэг, сэтгэл нь шун�##�гүй л байгааасай

Зочин
Зочин
2024-04-08 12:48

Ai hooorhiii zow hun ni l garaaasai daaa

Зочин
Зочин
2024-04-08 12:57

Шинэ з�##�уусаа дэмжинэээ

Зочин
Зочин
2024-04-08 12:58

songuulia gej ard irgedees shaltgaalah bsn ch boon mapaantai ym boldog dooo huuchin humuusiig bugdiig ni halah heregtei

Зочин
Зочин
2024-04-08 12:59

эд нар л биш шүү

Зочин
Зочин
2024-04-08 13:30

Бүгд олиггүй гарууд байна

Зочин
Зочин
2024-04-08 13:31

олигтой юм нэг ширхэг ч �##�га бүгд авлигачид дахиад л 4 жилийн чөтгөрийн тойрогт орох нь дээ

Зочин
Зочин
2024-04-08 14:54

Буянгийн Жагаа Бүгд Найрамдах Намаа яачихаав? АН-с дэвшихээр болчихсон байх шив. Ганц хүний нам угаасаа бүтэхгүй л дээ.

gulug
gulug
2024-04-08 14:54

Хөгжлийн банкны хулгайч Ганбямбын Дөлгөөн юун нэр дэвших вээ

zochin
zochin
2024-04-08 15:20

Г.Дөлгөөн гэдэг хөгжлийн банкны хулгайчийг СХД хүлээж авахгүй шүү. Коммент битгий устгаа бай

ДОРЖОО
ДОРЖОО
2024-04-08 16:40

ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ ХҮН НАМД САНАЛ ӨГНӨӨ

цэцгээ
цэцгээ
2024-04-08 16:43

ЖДҮ чид харагдаж байхийн тойргоо сольсон нөхдөд өгмөөргүй байна яагаад гэвэл ард түмний төлөө сайн ажилласан бол хуучин тойрогтоо л өгнө ш дэ

khjuy
khjuy
2024-04-08 16:44

garaar toolmoor bna

лошшгн
лошшгн
2024-04-08 16:47

ТӨРСӨН АХ ДҮҮ НАР НЭГ НЬ МАН Д НӨГӨӨХ НЬ АН Д СОНГУУЛЬД ӨГӨХ НЬ ЭЭ

jgh
jgh
2024-04-08 16:48

jhu

Aag
Aag
2024-04-08 16:49

хэн нь ху болох вэ өрсөлдөөн

Зочин
Зочин
2024-04-08 18:18

Гараар тоолно шүү. Хар машин эвгүй шүү

Зочин
Зочин
2024-04-08 18:25

Төрд хамгийн үр бүтээлгүй ажилласан Чойжилсүрэнд нэр дэвших мандат олгуулахгүй шүү Баярбаатар аа. Бас сая нэлээн их хэмжээний мөнгө тараасан гэж байна.

Зочин
Зочин
2024-04-08 19:15

Мядагбадамаа та нар яаж ч чичирч харлуулсан Даваасүрэн сайд танай шантаажчин сайттай гэрээ байгуулахгүй

Зоч
Зоч
2024-04-08 19:43

Бусад нам, эвсэл, бие даагч гэж бий!

Уншигч
Уншигч
2024-04-08 19:49

АН-ынхан Д.Дагвадорж, Д.Мурат, Ж.Батзандан нарыг дэвшүүлбэл ялагдахын цондон доо.

Зочин
Зочин
2024-04-08 22:42

Бүгд адилхан ялгааагүй гаруууд бна эдэнд зүрх сэтгэл гэж байхгүй харин нь шун�##��##� гэж бгаа гэдэгт итгэлтэй бэа

Зочин
Зочин
2024-04-08 22:43

МАНынхан тэр чигтээ бна шүүдээ арай2 өөр юм өөр сонголт түй ч �##�га

Зочин
Зочин
2024-04-08 22:44

shal teneg

Иргэн
Иргэн
2024-04-08 23:34

Энэ 2 нам боловсон хүчний хомсдол болжээ гэж. Ядаж энэ хөгшчүүл, хүүхнүүдээ болиулаад өгл дөө. Монголын ард түмнийг мохтол зуур�##�дах улс юм даа .;

Зочин
Зочин
2024-04-09 00:35

Ёстой бүгд бөөлжмөөр юмнууд харагдаж байна. ХҮН болон Номтойбаярын намын гаруудыг харая

мөнх
мөнх
2024-04-09 08:35

Иш чааваас даа ардчилсан нам ёстой гудманд гарч дээ

Сонгогч
Сонгогч
2024-04-09 13:24

Ер нь тэгээд ямар нэг асууд�##�д нэр нь холбогдсон л бол дэмий дээ , Шүүх ял оноогоогүй ч гэсэн

Kca
Kca
2024-04-09 18:45

Батзандан юу гэж л АН-с дэвших вэ дээ. Өөрөө шинэ намтай биз дээ.

нЯМ
нЯМ
2024-04-14 12:57
Reply to  Kca

Баизандан, Дагвадорж. Баяртөгс Д. Эрдэнбат. Адьшаа, Адьяасүрэн, Өнөрбаяр, С Эрдэнэ гэх мэт нь яаж сонгогдох вэ. Бүгд том асууд�##�тай байж одоо яахнав дээ.Түмэн олон та нарыг үзэн яддаг шүү дээ

Сэтгүүлч
Сэтгүүлч
2024-04-10 09:22

Сүхбаатар аймгаас сонгогдсон Н.Ганиб�##� гишүүнийг дэмжинээ. МАА-н чиглэлээр их зүйл хийж байгаа тун нуруутай төрийн түшээ байна лээ

Зочин
Зочин
2024-04-12 12:39

Аймаг орон нутаг,дүүрэг тус бүрээсээ өөрийн төлөөлөл гишүүдтэй парлиамент бүрдвэл хөрсөн дээрээ бууж хөгжил цэцэглэлт улс орны бүтээн байгуул�##�тад хэрэгтэй гэж бодогдож байна. Тойрог хэсүүчилж сонгогдсон гишүүд сэтгэл зүрх байхгүй хариуцлага ажлын үр дүн гарахгүй 4жил аргацааж байгаад нүүдлийн шувуу мэт яваад өгөх юм

Холбоотой мэдээ

Back to top button