Сонгууль-2024Тойм, анализУлс төрийн халуун сэдэвХөшигний ард

Нэгдүгээр тойргийн прогноз| Х.Баттулга цэргүүдээ сойж, Г.Занданшатар МАН-ын багийг ахална

Хураангуй.

Eguur мэдээллийн агентлаг 2024.01.08 болон 2024.04.08-ны өдрүүдэд гурван сарын зайтайгаар АН, МАН-аас 13 бүсчилсэн тойрогт нэр дэвших магадаглалтай 150 гаруй горилогчдыг нэгтгэн хүргэсэн. Уг агуулгыг тойрог тус бүрээр нь салган мэдээлж байна.

Өнөөдөр нэгдүгээр тойрог буюу хангайн бүсэд АН, МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй кандидатуудын ерөнхий мэдээлэл, нюансыг онцлов.

  • АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга хангайн бүсийг бүрэн хариуцахаар болжээ.
  • МАН-аас хангайн бүсийг Г.Занданшатар, Г.Тогтохсүрэн нарын нэг нь манлайлж, нөгөө нь жагсаалтад орох хувилбар яригдаж буй. Гэвч...
  • АН-аас А.Адьяасүрэн, МАН-аас Б.Батцэцэг нар эмэгтэй квотоо төлөөлөхөөр байна.
  • АН нь Архангайд сул, Баянхонгорт сайн байна.
  • МАН-ын зарим горилогчид Х.Баттулгыг сургаар эмээж, тойрог солих асуудал хөшигний ард хөндөх болов.

Дэлгэрэнгүй.

Судалгаагаар Хангайн бүсэд жингээрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүнд сайн гарсан. Тэр утгаараа АН-ын мандатыг голчлон Х.Баттулгын хүмүүст олгох чигтэй байна. Тэрбээр Баянхонгороос П.Нүрзэд, Д.Жаргалсайхан, А.Адьяасүрэн нарын нэрийг бодож буй гэх.

100 мянган ам.долларын авлигын хэргээр нам даруулаад буй А.Адьяасүрэн гишүүн жагсаалтад давхар яригдаж буй ч Х.Баттулга тойрогт өрсөлдүүлэх чиг барьж байгаа гэх мэдээлэл бий. Арван жилийн боловсролтой ч аймгийн засаг дарга хийж, улмаар төмөр замын бүтээн байгуулалт хариуцсан нэгж удирдаж явсан Д.Жаргалсайхан уг тойргийг горилж буй.

Мөнхүү Өвөрхангай чигт Д.Дагвадоржийг сойж үзэх хувилбар ч яригдсан. Гэвч Д.Сумьяабазар хотоос явахгүй гэхдээ уг овыг зохиож буй гэх логик илүү бодьтой. Д.Дагвадорж нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжин оролцсон, олны танилуудын нэг юм.

Ерөөс АН талдаа Хангайн бүс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын амлаж авсан тойрог болж буй. Үүнд МАН-ын нэр дэвшихээр яригдаж буй кандидатууд баахан эмээж, тойрог солих хувилбарууд яригдах болов.

Харин МАН-ын тухайд, Хангайн бүсийг Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарын аль нэгээр ахлуулах чигтэй. Спикерийн тухайд хот руу шилжих ч хувилбар яригдаж байгаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэрэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүмүүс уг бүсэд нэр дэвших магадлал өндөр.

Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай Баянхонгот аймагт мотоциклын сугалаа явуулж, нийтийг "тархидсан" бол Б.Батцэцэг сайд багийн дарга нарт 1 сая төгрөг тараах зэргээр ажиллаж байв.

Гэвчиг томсгосон тойрог болсноор горилогчдын хувьд шинэ нөхцөл байдал үүссэн юм. Эдүгээ эрх баригч намын горилогчид аймгууд руу хөлөө сайжруулах, иргэдтэй уулзах зэрэгт идэвхтэй ажиллаж байна.

Эдгээр дээр нэмэхэд, Архангайд сайд асан А.Цогцэцэг, Баянхонгорт гишүүн асан М.Билэгт зэрэг хүмүүсийн судалгаа сайн гарсан ч эрх баригч нам мандат өгөхгүй байх таамаглал дэвшүүлж байна.

Архангайд АН сул ч Баянхонгор, Өвөрхангайд МАН-ыг давах магадлалтай. Гэвчиг МАН-ын кандидатууд олон нийтэд илүү танигдсаныг харж болно.


Редакциас бэлтгэсэн томсгосон 13 тойргийн прогноз

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-09 08:04

МАН-нь гараасай, ц�##�ин тэтгэвэр, тэтгэмж нэмдэг, АН засаглаж байх үедээ ганц удаа ч нэмж байгаагүй дандаа өөрсдөө хувааж идэж улс орныг өрөнд оруулж элгээр нь хэвтүүлдэг, АН/хан дэндүү өлөн өөрсдийн амьдр�##�ыг л дээшлүүлж хулгай хийдэг.

нЯМ
нЯМ
2024-04-14 12:45
Reply to  Зочин

МАН ялах нь тодорхой. АН юу вэ. Ыүр нүүрсний болоод түиэгнд танигдсан хулгайч нар Адьшаа Баярцогт данхар Эрдэнэбат Адьяасүрэн гэх мэтийнхэнээ тавив�##� дуусаа

Зочин
Зочин
2024-04-14 09:37
Reply to  Зочин

Эр гүү амьтан бэ. МАН 8 жил таср�##�тгүй засагл�##�аа. Чиний амьдр�##� л дээшилсэн юм байлгүй дээ. Дээгүүр байгаанууд гь тэрбумтан биш их наядтангууд болчихоод бгаа ойлгодоггүй ээ.

зочин
зочин
2024-04-09 12:51
Reply to  Зочин

МАНгар м�##�

zochin
zochin
2024-04-09 08:09

AN baaxan xog shaar nuud tsugluulaad orxon dee,ard tumen axiad aldaxgyi zov xunee songon doo.

Зочин
Зочин
2024-04-09 08:18

одоо АН юу ч хийхгүй зодолсоор байгаад өнгөрдөг дараа нь баахан мөнгө идсэн байдгийг олон түмэн мэддэг болсоон

Зочин
Зочин
2024-04-09 08:36

Буян Жагаа юу хийж байгаа Жарг�##�сайхан гэхээрээ энэ хулгайч өвгөн биш шүү тэгээд 1р тойрогт Занданшатар ах�##�ж байхаар Тогтох дарга нь найдвартай биз дээ

Зочин
Зочин
2024-04-09 08:36

ene 2 namaas oor nam oor ner dewshigch ygd bj bolohgui gj dandaa huchinii l dur zurag haragdaj bn zaluuchuud hersvv bolson

Зочин
Зочин
2024-04-09 08:36

Adyasuren nuurseel zuul duu.yana ve Yana ve..Uls turd ukhaantnuud mergeshsen bagsh aas avkhuulaad rail uur Uls b.maar b.na

Зочин
Зочин
2024-04-09 08:36

Мөнгөөр цохиод гараад ир

Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
Зочин хнМАШ ЗАЛЬТАЙ
2024-04-09 09:27

1-р тойрог бүхэлдээ МАН-д бэлэглэжээ. АН-асгарах хүн үнэндээ �##�гадаа.

Зочин
Зочин
2024-04-09 09:35

Хөдөөний 54 мандатын 29 ыг МАН, 25 ыг нь АН авах магадл�##� 88%- тай гарчээ

Зочин
Зочин
2024-04-09 09:45

Архангайд амтай болгон АН-ыг гаргана...Манай аймгийн төлөөлсөн гишүүд ихэнх нь хулгайч болсон гээд байхад ацных нь МАН. Ж.Мөнхбат МАН-ыг баас шээсний нь шатаасан бөлгөө

Зочин
Зочин
2024-04-09 10:25

Х. Баттулга одоо болчхож болохгүй юу

Зочин
Зочин
2024-04-09 10:27

МАН ДАХИН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЯМАР Ч БАЙСАН АРӨЙ Л ДЭЭР

нЯМ
нЯМ
2024-04-14 12:46
Reply to  Зочин

Гарна гэдэгт итгэлтэй байна

Зочин
Зочин
2024-04-09 11:25

ВУАА АЛТААР УРС ЭНЭ СОНГУУЛИЙН ЛААРАХ ИДЭЭСЭЙ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БАТЦЭЦЭГ ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ ЮМ ТОГТОХСҮРЭНГЭЭ БОЛИУЛААЧ ТЭР ГАНХҮЛЭГ ХЭРЭГГҮЙ ХАЛТМААГИЙН ХҮҮ АЙМААРАА ДАГВАДОРЖ ЧААЖ МАГАДГҮЙ ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭЭД МАН н ГАРУУДЫН ЭРҮҮГИЙ НЬ САЛТАЛ ЦУППАРИД ХА ХА ТЭНЭГ МААНАГ БӨХЧҮҮД ҮНЭН ГАНАГАРЧИЙНАА ӨСӨХБАЯРАА БИТГИЙ УЛС ТӨРД ОРООРОЙ БА АВАРГА ШИГ БОЛНО ШҮҮ

bolor
bolor
2024-04-09 12:28

ee odoo bolio oo ene bainga songogddog gishuud yu hiij giilguled bgaam be idej uuh ni ihdeed bhaas bish

Зочин байна зөндөө
Зочин байна зөндөө
2024-04-09 13:39

баттулгаа намтаййгаа гишүүдтэйгээ нэгэн зүгт сэтгэл шулуудан зүтгээд бай болж л өгвөл хувийн тоглолт бмтгий хийгээрэй ардчилсан нам нийлэээд нэгдэж байсан цагт дандаа ялдаг шүү ард түмэн гишүүд чинь нэг зүгт гарсан шүү ганбатыг яасан наадах чинь зөв буруу ярьдагч гэсэн боловсролтой намдаа элэгтэй шүүдээ нэгдээд яваад бай амжилт байгаа шүү

Зочин
Зочин
2024-04-09 14:16

МАН баахан хачин авгай хүүхнүүд чихэж байгаа дотор энэ Батцэцэг л арай дөнгүүр нь харагдаж байна

Зочин
Зочин
2024-04-09 15:08

Цэвэрлэгэээ хийгдэээсэй сайхан

Зочин
Зочин
2024-04-09 15:09

MAN ch nam ch bnuuu huuchin garuuudiiig bvgdiig ni awch hayad goy ergelt hiigeesei

Зочин
Зочин
2024-04-09 15:10

Олиггүй юмсаас с�##�ахсаэ

Зочин
Зочин
2024-04-09 15:18

Билэгт сайн идэвхтэй гишүүн байсан шүү

Зочин
Зочин
2024-04-09 15:20

Батцэцэг бол дэмий сан�##�ыг мөнгөөр зодож авсан нь нэг хэсэг тодорхой болоод бөөн юм болсон

Зочин
Зочин
2024-04-09 15:20

Zow setgeltengvvvd l garaaasai

Сонгогч
Сонгогч
2024-04-10 05:11

Баттулгын хүний нөөц дандаа хулгайч нар л даа, тэд нээс нэг ч хүнийг битгий гарга !

Зочин
Зочин
2024-04-14 21:10

Хорчин хулгайч Баттулгыг улс төрөөс �######�уулахгүй бол монголын төр хэзээ ч өөдлөхгүй. Гэмт хэрэгтнүүдийн нөөцтэй Баттулга дахиад нэгнийг нь цааш харуулна.

Зочин
Зочин
2024-04-20 10:13

..�####� гэдэг хурлын даргыг байранд нь тавих цаг болсон. Баянхонгор гэж хөгжил дорой аймаг. Өмнө нь Женок хөгжүүлээгүй одоо Зандка

Зочин
Зочин
2024-04-22 19:07

эд нар юу ч биш жихэн хулгайч том гарууд нь мандатаар орж ирнэ гээд л хяраад сууж байгаа. ЭБИ .ТУЛГАА. БАТҮҮЛ. БАЯР ЦОГТ, бас бус МАН-н хулгайчууд

Зочин
Зочин
2024-05-01 09:40

Яг г�##�зуу хүний тэмдэглэл. Цогцэцэг, Билэгт гэхчлэн баахан бичсэнээ сүүлд нь огт өөр хүмүүсээр баг бүрдүүлж бичсэн байх юм. Эхлээд бичиж байснаа марьчихсан бололтой. Ийм л орон гаран хүмүүс сайтад бичих юм

Холбоотой мэдээ

Back to top button