ДЭЛХИЙ

Өмнөд Солонгосын “K-Pop” од амиа хорложээ

Өчигдөр орой /2019.11.24/ Өмнөд Солонгосын “K-Pop” охидын хамтлагийн нэг гишүүн амиа хорлосон талаар орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Тодруулбал, “Kara” хамтлагийн гишүүн асан, дуучин, жүжигчин Гү Хараг ням гарагийн оройн 18:30 цагийн үед Сөүлийн өмнөд Чёндам-дон дүүрэг дэхь гэртээ ухаангүй байхад нь танил нь олсон байна. Улмаар яаралтай түргэн тусламж дуудсан боловч оройтсон байсан гэлээ. Түүний үхлийн шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй байна.

Гү Хара нь анх 2008 онд “Kara” хамтлагийн гишүүн болж найман жил уг хамтлагтайгаа урлагийн карьераа үргэлжлүүлсэн ч 2016 онд хамтлаг нь тарсан. Үүнээс хойш ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж явсан юм.

Энд сонирхуулахад, 2018 онд Гү Хара нь найз залуугаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байсан удаатай. Түүний найз залуу, хамтран амьдрагч А нь Сөүлийн цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа аж. Дуучны найз залуу А-гаас цагдаагийнхан мэдүүлэг авах үеэр “Би буруугүй, харин хохирогч. Хара миний биед гэмтэл учруулсан” хэмээж байв.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close