Сонгууль-2024Тойргийн шийдэлУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Цогтгэрэл: “Гишүүн болбол хуулийн хэрэгжилтэд л хяналт тавь” гэж захиж байгаа. Би тэгнэ, төмсний хэрүүл хийхгүй

Eguur news агентлаг УИХ-ын 2024 оны сонгууль бүсчилсэн тойргоор явагдахтай холбогдуулан, бүсийн нутагт шийдлээ хүлээсэн ямар асуудлууд байгаа талаар тухайн бүсэд нэр дэвшихээр горилж буй кандидатуудтай цувралаар ярилцаж байна.

-2020 онд “Муу, миа байна гэж биш хүйс чинь эр байна” гээд хасаж байлаа. Одоо бол танигдаагүй гэх зовлон алга-

-Нэр дэвших хүсэлтээ намдаа албан ёсоор өгчихсөн гэж ойлгож болох уу?

-Саяхан өгсөн.

-Тойрог томрохоос өмнө Сэлэнгэ аймагтаа нэлээдгүй ажиллачихсан байсан уу?

-Үгүй. Тойргоос сонгогдсон гишүүн шиг эсвэл горилж байгаа хүн шиг ер ажиллаагүй. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, яамдын шилэн дансыг ухаж, сайд нарт хугацаатай үүрэг өгөөд л яваад байсан болохоос Сэлэнгэ аймгийн зовлон руу гар дүрж ороогүй.

-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаад хасагдсан бил үү?

-Тухайн үед нэр дэвших саналаа илэрхийлсэн ч, эмэгтэйчүүдийн квот гэх шалтгаанаар хасагдсан. Намын дарга, генсек хоёр надад "Чамайг муу, миа байна гэж хасаагүй шүү, уучлаарай. Хүйс чинь эр байна. Эмэгтэйчүүдийн квот шүү" гэж тайлбарласан. Би ч ойлгоод хүлээж авсан.

-Намын залуус нэг аймагт дэвших боломжтой гэж харж байтал тойргийг томруулчихсан. Бүсчилсэн тойрог танд тухгүй, бэрхшээлтэй санагдаж байна уу?

-Надад бэрхшээл үүсээгүй. Гэхдээ зарим хүмүүст хэцүү байх шиг. УИХ-ын гишүүдэд ч бас. Зөвхөн нэг аймгийг тойроод маллаж байтал огт мэдэхгүй хоёр аймаг нэмэгдчихэж байна.

Шилэн дансны, тендерийн, санхүүгийн баримтын ил тод байдлыг асуудал дандаа хөнддөг маань нийтийг хамарч чаддаг. Дархан, Төв аймгаас гадна Сэлэнгэд бүр илүү таньж байна. Томсгосон тойрог надад зарим УИХ-ын гишүүдийнхээс ч ашигтай тусч байна л даа. Танигдалт тал дээр санаа зовох асуудал алга. Дархан, Сэлэнгэ бараг л нэг аймаг. Төв аймаг ч надад ойр. Хурдны зам, Хөшигийн хөндийн нисэх буудлын ашиглалтын улсын комиссыг ахалсан. Хувь байдлаараа бол би Төв аймгийн хүргэн. Төв аймгийнхан чинь хүргэн, бэрүүддээ хайртай өвөрмөц ард түмэн.

-Шилэн данснаас болж мөнгөтэй, суганы үстэй, цүнх баригчтай, бөгс долоогчтой хүмүүс зохион байгуулалтайгаар намайг нүддэг-

-“Шилэн данс” шалгаж эхлэх үеэс тань Ц.Элбэгдорж чуулганы индэр дээрээс "Шилэн Цогоо шиг бай л даа" гэж зарлаж байсныг санаж байна. Сүүлийн найман жил "Шилэн данс"-ны хяналтаа тогтвортой хийлээ. Энэ хугацаанд хувь хүнийхээ үзэл бодолд үнэнч байж чадсан гэж бодож байна уу. Тодорхой нэг албан тушаалуудаар наймаалцсан, зарим сайд, гишүүдийг шантаажилсан ч юм шиг. Өөрөөр хэлбэл хувьдаа ашигтайгаар ашигласан гэж харагддаг л даа?

-Энэ бол таны л харах л өнцөг. Гэхдээ та бид хоёр яг адилхан дарамт амсаж байгаа. Хэвлэлийн байгууллага ажиллуулахдаа та ямар дарамт амсдаг вэ. "Шилэн данс"-ны хяналт тавихад надад яг л адилхан тийм дарамт ирдэг.

-Сүүлийн найман жил танай намынхан засагласан тул хяналтад тань голчлон өртөв үү?

-Намынхан өртсөн. Дээр нь аавын, ээжийн, ахын, эгчийн, нэг нутгийн, нэг ангийн гээд түмэн амьтан залгана. Бүгдэд нь "за" гэж хэлээгүй. Бас "үгүй" ч гэж хэлээгүй.

-Дэлгэсэн шилэн дансны мэдээлэл, баримтууд дээрээ нугаршгүй байж чадсан уу?

-Нэг ч постоо устгаагүй. Тэгж яривал сайтууд устгадаг шүү. Сониноос бусад нь устгадаг. Хэвлэгдэхээс нь өмнө устгасан тохиолдол хүртэл бий. Зовлонтой юм яръя. Чи бид хоёрын зовлонг харьцуулбал минийх арай илүү өвдөлт өгдөг. Яагаад гэвэл би намын гишүүн.

-Нам дотор байгаа учраас уу?

-Нам дотор байж ахан дүүс болтлоо ижилдэн дассан ч, санхүүгийн шахалт үзүүлж байна шүү дээ. Шахалтад орж байгаа учраас тэр хүмүүс буцаад тэлнэ. Эвээр ярьж, гуйж үзнэ. Сүүлдээ дургүйцэж, муулж үзнэ. Дайснууд болтлоо тэсэрсэн тохиолдлууд бий.

-Жишээ нь хэн байх вэ?

-Надад хамгийн их шүүмжлүүлэгсэд бол Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд. Яагаад би тэд нартай нэг хоногонд ордоггүй вэ. Заримдаа жаахан бичих юмтай байя л даа. Би Сэлэнгэ аймгийн шилэн дансыг үздэггүй. Ашиг сонирхлын зөрчилтэй. Бусад нь үзэг. МАН-ын 300 мянган, АН-ын 250 мянган гишүүн үзэг. Нийлээд нэг аймгийг үз л дээ. Үлдсэнийг нь би үзье. Угаасаа үлдсэнийг нь үзэхээр бүтэн жил тойрчихдог. УБТЗ, ЗТХЯ, МИАТ зэрэг зам тээврийн салбартай би ашиг сонирхлын зөрчилтэй. Үүнийгээ нуулгүй шууд хэлдэг. Та нар үз. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тэндээс тендер, тусгай зөвшөөрөл авч, сонгон шалгаруулалтад орж, тэр төрлийн компани эрхэлж болохгүй.

2015 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдсөн, есдүгээр сараас хяналтаа тавьсан. Өнөөдрийн цэнхэр дугаарыг хөндөж байгаа шиг л "алаан"-тай байлаа. Намайг бүр алсан шүү дээ.

-Нүдүүлэв үү?

-Дарга нар гарын үсгээ дураараа зураад л гаргадаг байсан чинь гэв гэнэт нэг баагий гүйлгээнүүдийг нь гаргаж тавиад л. Хотын дарга сандарсан. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар бүр явж хөл бөмбөг үздэг байлаа. Үеийн үед байсан зүйлийг л би гаргаад ирсэн. Их олон дайсантай болсон доо. Шалтгаангүй үзэн яддаг хүмүүсээр хүрээлүүлж байгаа юм чинь. Даргад нь шүүмжлэлтэй хандахад нийтээрээ дургүй болж байгаа юм. Нэг компани дор хаяж 100 ажилтантай. УБТЗ гэхэд л 16 мянган ажилтантай. Тэгээд л дургүй, дургүй, дургүй. "Энэ их муу хүн юм гэнэ лээ". Гэнэ лээгээр явчихдаг. Намайг хараагүй, үзээгүй, мэдрээгүй, миний амьдралаар амьдраагүй хэр нь дургүй болчихсон байгаа юм чинь.

Яагаад өдий хүртэл тэсэж, тэвчээд яваад байна вэ гэвэл татвар төлөгчид дуртай байгаа. Татвар төлөгчид нь их учраас тэдний дэмжлэгийг авчхаж байгаа юм. Тэд "Зөв байна, сайн байна" гэж хэлээд нь өнгөрч байхад нөгөө талд маш их мөнгөтэй, олон суганы үстэй, цүнх баригчтай, авгайнх нь цүнхийг "Би барина" гэж булаацалддаг хүмүүстэй, тойроод бөгс долоогч нартай болохоор зохион байгуулалтад орж байгаад намайг нүддэг.

-“Цэнхэр дугаар” бол дарга нарын эмзэг сэдэв. Шоронд оруулахгүй гэж л нам дотроо шүгэл үлээж байна-

-Цэнхэр тэмдэг ярихад танд ч гэсэн хүүхдүүдээ зөөгөөд, хааяа нэг дэлгүүр хоршоо ороод хүнсээ цуглуулах үе байсан л байлгүй. Олон нийт болон байгууллагын удирдлагуудын хандлага цэнхэр тэмдэг дээр хэрхэн анзаарагдаж байна вэ?

-Хүүе, би бүр эмзэг сэдэв рүү нь орчихсон юм билээ. Байгууллагын шилэн данс гэдэг дарга нарын албаны асуудал байв. Автомашин ярихаар гэр бүл, үр хүүхэд рүү нь орж байгаа юм. Гэхдээ би төрийн өмчийн машин л ярьсан. Тэр хүний өмч биш. Гэтэл гэр бүлийн болон хувийн зорилгоор ашиглаж байсан нь харагдсан. Цэнхэр дугаартай хэрнээ гүрийж очоод хүүхдээ хүргэж өгч байгаа хүмүүс байна. Ичих нүүр, санаа зовох байдал ер алга. Уг нь би биш тэд нар ичмээр юм. Тийм биз дээ. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдчихлөө. "Даргын машин" гэдэг зүйл хятадад ч байхгүй болчихсон шүү дээ. ОХУ болон Монголд л байна. Би Англид нэг жил номын дуу сонссон. Спикерийнх нь ногоон приус л бий. Бусад нь автобус, метрондоо сууж ирээд л хуралдаа ордог юм билээ.

-Манай төр ингэж энгийнших боломж харагдав уу. Бид уламжлалт сэтгэлгээнээсээ бууж ирэх гэсээр байтал Ази өөр болчихлоо?

-Яг үнэн. "Даргын машин", "Хадам ээжийн суудал" гэж нэрлэгдтэлээ бид явцгаачхаж. Бидний цусанд 70 жил байж. Богд ханы шилэн фордоос эхлэлтэй гэх юм уу. Үндэсний өв соёл болтлоо нэвтэрч "Даргын машин" гэдэг зүйл. Бид Шинэ Зеланд, Япон, БНСУ шиг амьдармаар байна гээд л байгаа биз дээ. Дарга машин унахгүй байна, ажилтантайгаа адилхан өрөөнд сууж байна. Энэ бол хувьсан өөрчлөгдөж буй дэлхий. Бид ч түүн рүү явъя л даа.

Өнөөдөр найман жилийн дараа бүгд шилэн дансаа хөтөлж байгаа биз дээ. Хөтлөхгүй бол "алуулдаг" болсон системийг бий болгочихлоо. Нэг хүн гэж ярихгүй. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн надад их тусалсан. Одоо "Даргын машин"-аа болчихъё л доо. Ахиц дэвшил гарч байгаа. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан, Сэлэнгийн дарга нар баасан гарагт хотод гэртээ ирж амраад бүтэн сайны орой буцдаг байсан. Эрдэнэт рүү машинтайгаа явчхаад ир. Хэдэн төгрөгийн бензиний зардал гарах нь уу. 40, 50 дарга тэгж орж ирдэг байсан. Одоо больчихлоо шүү дээ.

-Одоо яаж байгаа юм?

-Хувийнхаа машинаар явж байна. Зарим нь уурлаж, зарим нь талархаж байна. Шилэн данс, цэнхэр дугаарын асуудлыг зөвөөр хүлээж авдаг хүн бий. Тэсэрч дэлбэрч, харааж зүхдэг ч хүн бий. Гэхдээ шилэн данс шиг ойлгох байлгүй дээ. Тэгж л горьдоод байна. Монгол Улс хувьсан өөрчлөгдөж л байна. Жишээ нь, ЖДҮХС-ийн зээлийн асуудал улстөрөөс хэчнээн хүнийг авч хаяв. Одоо Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гэхчлэнг танай редакц нүдээ чилтэл, гараа цуцтал, сөхөрч унатлаа бичсэн биз дээ. Гэтэл тэр хүмүүс нэр дэвших гээд явж байна. Ичихгүй.

-Та тэгээд намынхаа тийм ах нартайгаа зэрэгцээд нэр дэвших нь байна шүү дээ?

-Үгүй ээ, одоо тэд нарыг хасчих байлгүй дээ. Танайх бол эсрэгээрээ намайг хасах юм билээ. Хэрэв манай намын дарга нар чам шиг бодох юм бол өөрчлөгдөхгүй. Бидний туулж ирсэн найман жил, одоо туулах дөрвөн жил өөрчлөгдөхгүй. Нам дотроо сөрөг хүчин болтлоо, "Ардын хүч" гэж холбоо байгуулаад бичиг цаас эргүүлж, намынхаа нэг давхарт өдөржин лайв хийгээд байгаа юм. Эрх барьсан найман жилийнх нь хугацаанд би намынхаа байранд гурван удаа лайв хийлээ. Ориллоо, чарлалаа, хяналаа. Намынхаа гишүүдийн дансыг, машиныг цэгцэлж байна. Эцсийн бүлэгт намынхаа төлөө л хийж байна. Шоронд орчихгүйхэн шиг байгаасай л гэж нам дотроо шүгэл үлээж байна.

Гэтэл хэвлэл мэдээллийнхэн саях дөрвөн жил зарчмаасаа ухарчихсан хүмүүсийг дахиад нэр дэвшинэ гээд л бичих юм. Танай зүүн аймгийн прогнозыг харлаа. Дахиад л хэдэн хулгайч нар байна лээ шүү дээ.

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь миний хамгийн сайн хийдэг ажил. Бусдыг нь бусад гишүүд хийчих байх-

-Хэвлэл мэдээлэл бол ширээн дээрээс харандаа унавал "Харандаа уналаа" л гэж бичих учиртай субъект. Улстөрийн намууд хуучин хүмүүсээ дэвшүүлэх гээд байгаа тул "Дэвшүүлэх гээд байна" гэж бичих нь хэвлэлийн буруу биш шүү дээ.

-Зарим нь тэгээд яагаад хасдаг юм. Хасдаг шигээ яагаад байж чаддаггүй юм.

-Жишээ нь таныг хассаныг уу?

-Тийм. Хасдаг шигээ л бай л даа. Жишээ нь, БЗС-гийн, нүүрсний, Хөгжлийн банкны хулгайч нар тэрэн дотор байна. Мэргэшсэн хулгайч нараа хасахгүй юунд ч холбогдоогүй маниусыг хасаад байдаг.

-МАН-д хяналтын хороо гэж бий. Дээр нь та нарын болон Т.Аюурсайханы үүсгэсэн томчуудынхаа эсрэг үздэг жижиг жигүүрүүд байв. Улстөрийн хувьд зорилго нь биелж байв уу. Магадгүй эрх ашигтай ч байв уу?

-"Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-ийг Ж.Эрдэнэбат гишүүн удирдаад л. Одоогийн Ерөнхий сайд ЕНБД нь байлаа. Дээр нь Т.Аюурсайханы "Шинэчлэлийн хороо" гарч ирээд л. Тэд тухайн түүхэн цаг үедээ л үүргээ гүйцэтгэсэн. Нам дотор эрүүл саруул салхи савир оруулах ажлаа хийсэн. Их бага, зөв бурууг дараа нь л ярина уу гэхээс намынхаа толгойг шүүмжилж, сайжруулж л явцгаасан гэж боддог. Буруу байхгүй.

-Та орон нутгаар явав уу, иргэдтэй хэр уулзав. Удаан эрх барихад олон нийтийн санаа бодлоос тасарч, вакуумждаг. Олон нийтийн санаа бодол танай намд хэр ээлтэй байна гэж мэдрэв?

-Намын гишүүдтэйгээ уулзсан. Ганц л зүйлийг захиж байна лээ. "Хулгайч битгий авч ирээрэй. Сурталчилгаанд нь явахгүй шүү" л гэж байна. Зөв зүйл ярьж байгаа биз дээ. Манай нам ёс зүйн дүрэмтэй. Тэр нь эрхзүйн дүрмээсээ түрүүлж үйлчилж, өндөр түвшинд ажиллах учиртай. Ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь их зөв. Намын гишүүд яг тэрийг нэхэж байна. Сумын намын хороонд ажилладаг гишүүнд нүүрсний, ногоон автобусны, БЗС-ийн хулгай ямар хамаатай юм, хөөрхий. Гэсэн хэрнээ адилхан чичлүүлж байгаа байхгүй юу. "Нэр цэвэр, хулгайд холбогдоогүй шинэ дэвшигч явуулаад өгөөч, таван Ш ажиллагаанд хамжаа, дэмжээ болчих хүн аваад ирээч, гаргаад өгье" гэж байна. Сэтгүүлч бол нийгмийн сэхээтэн. Eguur.mn "Хулгайч нараа болиоч ээ" гээд зоригтой бичиж л байна. Нүд чихийг нь онгойлгож, нийгмийг сэхээрүүлж байна. Тэгвэл тэр хулгайч нарын дэвших боломжийг хязгаарлаж өгөх чинь бас та нарын үүрэг.

-Хуучин хүмүүс “Хулгайч битгий ирүүлээрэй” гэж захисан гэлээ. Хүмүүстэй уулзахад яг юу хүсэж байх юм. Мөн төрийн ажил энгийнших, бидний байгаа төр энэ гэдэг зүйлийг хүмүүс юу гэж харж байна вэ?

-Надад “Битгий өөр тийшээ халуураад хадуураад яваад бай. Наад ажлаа л олигтойхон шиг хийгээд өгөөч”, “Шилэн дансаа олигтойхон хяна, Цогоо”, “Цэнхэр дугаар чинь зөв байна, наадахаа хий”, “УИХ-ын гишүүн болох гээд байгаа бол дэмжье. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадах уу” гэж байгаа. Би “Чаднаа, хамгийн сайн хийдэг ажил маань энэ” л гэсэн. Байшин сав барих, зам харгуй, дэд бүтцийг бусад гишүүд чадчих юм шиг байна.

Арван гишүүний ес нь мал мах, нэг нь хуулийн хэрэгжилт ярьдаг байя. Надаас өөр хүн байхгүй гэдгийг нотолчихлоо шүү дээ. Шилэн дансыг надаас өөр хүн харсангүй. АН ч харсангүй. Х.Бадамсүрэн, Г.Ёндонгийн хүүхдийн төлбөрийг Цогоо л харлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн архи дарс, машин, фитнесийн тоног төхөөрөмжийг ухлаа. Өчигдөр гэхэд л Өмнөговийн гурван тэрбумын нүдний дурангийн тендерийг гаргаж ирлээ. Буцаагаад төрийн сан руу татууллаа. Энэ мэтчилэн түмэн юм ярьж байна.

-1000 вагоны асуудлаар шалгагдаад дууссан. Ашгийг нь УБТЗ ХНН-ийнхэн цалин болгоод идчихсэн-

-Тань дээр БЗС-гийн зээл, ЖДҮ гэж сонсогдсонгүй. Гэхдээ УБТЗ ХНН-ийн асуудлаар хэсэг шалгагдаж байсан байх аа. Энэ процесс чинь юу болсон бэ?

-Зөндөө шалгагдсан. Одоо дууссан юм байлгүй дээ. Холбогдох байгууллагуудаас нь "Намайг шалгаж байгаа зүйл байна уу, өргөдөл гомдол бий юу" гэж асуусан. "Байхгүй ээ" л гэсэн. Намайг 1000 вагоны асуудалд их холбосон. Шалгаад дуусчихсан. "Ковид-19" цар тахлын үед үр дүнгээ өгчихлөө дөө. Өнөөдрийг хүртэл тээвэрт явж л байна. Би хувьдаа нэг ч ширхэг вагонгүй. Шинэ вагон авсангүй л гэж байсан. Хэрэв мөнгөтэй байсан бол шинэ вагон авах л байлаа. Чи өнөөдөр 0 км-тэй машин унаж үзсэн юм уу. Би бол унаж үзээгүй. Тэрэн дээр миний нэг ч гарын үсэг байхгүй. Харин дэмжсэн. Тухайн үед нөхцөл байдал тийм л байсан. Улсад 280 тэрбум төгрөгийн орлого оруулчихсан байна. Төмөр замчид түүнийгээ хуваагаад идчихсэн. Цалин болгоод авчихсан. Надад бүгдээрээ баярлалаа л гэж хэлдэг. Тухайн үед боломж тийм л байлаа.

Дайн эхэлснээс хойш ОХУ хориг тавьсан шүү дээ. Төмөр замтай холбоотой бүтээгдэхүүн гадагш экспортлохыг хориглочихсон. УБТЗ хамтарсан компани тул явж байна. Түүнээс биш бүх зүйл хоригт орчихсон.

-Та УБТЗ ХНН-ийн Монгол талын зөвлөлөө ахалж байгаа хэвээрээ юу?

-Ахлахаа больсон. Гишүүн хэвээрээ л байгаа.

-Төрийн дэд сайд нь ахлах ёстой албан тушаалыг та улстөрийн шантааж хийх байдлаар нэг хэсэг хашсан гэж яригдаж байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ. Ёс зүйн хувьд түрэмгийлэл гэж харж байна?

-УБТЗ ХНН-ийн Удирдах зөвлөлийн түүхийг нь харах хэрэгтэй. Надаас өмнө нь жишээ нь ЗГХЭГ-ын дэд дарга ахалж байлаа. Төрийн өмчийн хороон дарга нар ахалж байсан. Заавал дэд сайд ахална гэсэн зүйл байхгүй. Таны дутуу мэдээлэл дээр хийсэн дүгнэлт байх.

-Б.Цогтгэрэл гэдэг хүн тэнд байгаад байх шаардлага юу байв?

-Туршлагыг нь харсан байх гэж боддог. Миний хүслээр бас болдог юм биш л дээ. Сайд нар нь өөрсдөө шийдэж байгаа юм. Ажил явуулахад хэн хэрэг болох вэ. Оросуудтай яг тулаад ажиллаж, асуудлаа шийдээд гарах вэ гэдэг л чухал байсан. Тэрнээс биш тэр чинь албан тушаал биш шүү дээ.

-Ямар ч хулгайд нэр холбогдоогүй. Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн гишүүн болчихвол төмсний хэрүүл хийхгүй-

-Дархан, Сэлэнгэ бол тариалан эрхлэлтийн төв. Хүмүүс нь нэгдэж, хөдөлмөрлөж ахуй амьдралаа босгодог бүс. УИХ-ын гишүүн болчихвол энэ бүсэд шийдчихмээр, шийдэгдэхгүй орхигдож ирсэн асуудлыг юу гэж харж байна вэ?

-Асууж байхад асуултыг нь шүүмжилмээргүй байна. Манай энэ бүс одоо УИХ-ын есөн гишүүнтэй. Одоо нэгийг нэмээд арав болчихсон. Би бол улстөрд орох гээд сонирхоод судлаад явж байгаа хүн. Ер нь сонгогдсон хоёр гишүүн ч улстөрч биш. Улстөрч гэдэг бол мундаг ажил. Миний хийж чадах зүйл бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Амьгүй мянган хууль моорогт хэвтэж байх юм уу, амьтай хоёр хууль Монгол Улсад үйлчлэх юм уу гэдгийг л сонгох байхгүй юу. Тэрнээс биш Дархан, Сэлэнгэд тариа будааны хэрүүл хийдэг хүн ес байна. Хангалттай. Төвийн бүсэд хамгийн том асуудал бол газар. Газар нь шилэн болог, олголт нь шилэн байг. Хэн авсан, хэнд зарсан. Дээр нь нэмээд уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэрлэл явагддаг. Бүгдийнх нь данс, үйл ажиллагаа шилэн байг гэж бодож байна. Түүнээс биш төмсний хэрүүл хийе гэвэл есөн хүн бий.

-126 гишүүнтэй парламент бүрдэхэд сайн сөрөг хүчинтэй, мэтгэлцээнтэй, олонх болсон ч хоёр дараалсан одоогийн парламентаас арай өөр динамик үүснэ гэж итгэж байна уу?

-Чи бид хоёр найз биш, танил. Гэхдээ ганц л зүйлийг баталгаатай хэлье. Та нар надад итгээрэй. Би хэнээс ч айхгүй шахаж, шаардах зүйлээ шахна. Ямар ч хулгайд миний нэр холбогдоогүй.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч: Ж.Мядагбадам

Буулгалтыг: П.Урнаа

Гэрэл зураг, рийлийг: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-16 08:20

Дарваан харын 1000 вагоны хэрэг с�##�хинд хийссэн үү

Зочин
Зочин
2024-04-17 07:14
Reply to  Зочин

Монголын парламентад Африкийн төлөөоөл тийм их хэрэгтэй юү ?

Иргэн
Иргэн
2024-04-16 19:53
Reply to  Зочин

Өөрөө 300 ачааны вагонтой л болсон

Зочин
Зочин
2024-04-16 08:48

давгүй шударга хийчих юм болов уу

Зочин
Зочин
2024-04-16 08:50

энэ харин ёстой зөв зүйл яриад байна шүү. 9 гишүүн м�##� махаа ярьдаг байхад 1 нь хуулийн хэрэгжилтийг хангуулдаг байг л дээ

Зочин
Зочин
2024-04-16 11:10
Reply to  Зочин

ӨӨРТӨӨ ДУРЛСАН ЭРГҮҮ ДАГЗ

Зочин
Зочин
2024-04-16 09:04

Дарваан хар их худ�##� хуцдаг хар банхар

Зочин
Зочин
2024-04-16 09:12

Бас нэг горьдсон гар

Зочин
Зочин
2024-04-16 09:12

Сэлэнгэ аймаг гишүүн Өнөрболор,Ундрам хоёроос хамаагүй дээр шүү

Зочин
Зочин
2024-04-16 09:14

Хулхин дээр сарнай ургуулах

Зочин
Зочин
2024-04-16 09:15

дрваан онцгүй баагий ер бштэхгүй гар

Зочин
Зочин
2024-04-16 09:17

Мөрөөдөөл мөөрөөд явдаг гар ш дэ

Зочин
Зочин
2024-04-16 09:24

Turshlagtai bolomjiin l hun shig sanagddag

гүниа
гүниа
2024-04-16 09:27

Шил цогоо одоо хүйсээ солиулаад сонгуульд үзвэл гараад ирнээ харин аятхйхан хүүхэн болох байх шүү

Зочин
Зочин
2024-04-16 09:28

Huulian deedelj changalah heregtei tgj baij k degyei baij chadna

Зочин
Зочин
2024-04-16 09:28

хэд хэдэн хуулийг чанг�##�ах хэрэгтэй бна аө

Зочин
Зочин
2024-04-16 09:31

ДАРВААН ХАРААР МОНГОЛЫН УЛС ТӨР ДУТАЖ ГЭНЭ БУСАД ТЭНЭГҮҮДЭЭ ЯАЯА ГЭЖИНА БОЛЬ ЧИ

Зочинт
Зочинт
2024-04-16 09:33

Күэ ёстой нээрээ энүүгээр бас дутав уу хол бай

Зочин
Зочин
2024-04-16 09:33

Сэлэнгэчүүд бид үнэний дуу хоолой болсон хүүгээ дэмжих болно

Болж бнаа
Болж бнаа
2024-04-16 09:44

Цогоо гээд энэ з�##�уу чинь харин боломжийн з�##�уу бна шт дэмжие дээ иймэрхүү з�##�уусыг

Зочин
Зочин
2024-04-16 10:06

Зайл �######�. Биеэ үнэлэгч байж хөгийн худлаа уянг�##�аад байх хэрэггүй. Өчнөөн л идэж ууж байсан биз дээ.

Зочин
Зочин
2024-04-16 10:19

Энэ нэг аймшгийн царайтай юм сонгууль болхоор гарч ирэх юм наад царайнаас чинь хүүхэд л айх байхоо

Зочин
Зочин
2024-04-16 10:34

Дарваан хар цаг цагаар ажилладаггүй цаг нь болохоор ажилладаг. Ийм нөхөд бидний хувь заяаг шийднэ, улс эх орны хөгжлийг авчирна гэж бодохоор ой гутах юм,

Ард
Ард
2024-04-16 10:41

Юмыг өөр өнцгөөс харж чаддаг шударга з�##�уу гэж боддог. Мандат өвөртлөөд ирвэл дэмжинэ дээ.

Дарваан хэрэггүй
Дарваан хэрэггүй
2024-04-16 11:24

Энэ л дутаж гэнэ дээ. МАН энэ дарваанд нээнтэгнүүлэх их л нүгэлтэй юм байх даа

Зочин
Зочин
2024-04-16 11:28

энэ харин ёстой зөв зүйл яриад байна шүү. 9 гишүүн м�##� махаа ярьдаг байхад 1 нь хуулийн хэрэгжилтийг хангуулдаг байг л дэ

Зочин
Зочин
2024-04-16 11:28

Давгүй л санагддаг гэхдээ бүрэн итгэж өгөхгүй л бна харж л байя

зочин
зочин
2024-04-16 11:34

za herev ene FM iin hutlugch shantaajlagch har nuhur devshdg yum bol bitgiii l sanalaa uguureide burhan min

Зочин
Зочин
2024-04-16 11:37

Haha ichku 0 km tei shine mashin unaj uzeegui gj shaaj bna! 570, odoo unaj bga shine Patrol oo yu geh gj bgam bol! Ingej ichihgui hudlaa shaaj bga hun yu l bol

Уншигч
Уншигч
2024-04-16 11:38

Худлаа шударга царайлагч. Нөгөө шилэн Цогоо гээд попроод байсан хаана байна.

Зочин
Зочин
2024-04-16 11:41

шилэн данс Цогтоо гэдэг з�##�уу хөөрхөн санаачлагч з�##�уу л харагдаад бгаамдааа гэхдэээ итгэх болоогүй ээ харж л байя

Зочин
Зочин
2024-04-16 11:42

mmmhn

Oops?!
Oops?!
2024-04-16 11:52

Neg l yum heley, ene bid 2 bol butehguiee. Yarij baigaa yariani ongo aysaas ni l hudlaa, helber nohor gdg ni medegdene

Сэтгүүлч
Сэтгүүлч
2024-04-16 13:27

Цогоог муулаад л бдаг бсан. Энэ ярилцлагаас нь харв�##� төрд хэрэгтэй түшээ юм бна шт. манай тойрогт дэвшсэн бол дэмжмээр л бна

Удахгүй бууж ирнэ
Удахгүй бууж ирнэ
2024-04-16 16:02

Чамайг л толгой дээрээ суулгах дутаж гэнэ

Зочин
Зочин
2024-04-16 16:55

Ёоо Монгол төр ийм ч юмнуудын санаанд багтах хүртлээ доошоо орох ч гэж дээ

Сүйрчээ эна улс энэ мэт хог шаарнуудтайгаа
Сүйрчээ эна улс энэ мэт хог шаарнуудтайгаа
2024-04-16 19:43

Энэ цаг үед хулгайч нар Монголд моодонд орж улны өмбүү 3-сая иргэдийг энэ мэт тэнэгүүд дагздаж тархидаж байна гэхээр одоо яахав дээ ийм эргүү тэнэг шаарыг үхсэнийг нь сурв�##�жилж оодруулдаг байна даа зүгээр л нэг с�##�бадай �##�и�##�агчид мөнгө өгөх юм бол юу ч гэж ярьж чадна ийм сүнсээ худ�##�дсан дарваан хар баас даа

Зочин
Зочин
2024-04-16 22:15

Дээлнийнхээ товч нүдний шил хоёроо �##�таар хийлгэсэн огцом баяжигч дарваан хараа гнж

zocin
zocin
2024-04-17 00:00

монголчууд! би хаана төрөө вэ. ӨЛСӨЖ АМЬДАРСАН Ч ИЙМ МУУХАЙ ЭЦЭГ ЭХЭЭС ТӨРСӨН БУГНУУДТАЙ, ҮЕ УДМААР НЬ ШОРООНД БУЛМААР ИЙМ ЮМНУУДАД МОНГОЛ ГЭДЭГ ҮГ Л БОДВОЛ ТААРДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ ТҮЙ ЧЁРТ ҮХРҮҮД

Bataa
Bataa
2024-04-17 07:27

Darwaan har nuurschin bas hulgaich biz dee

Зочин
Зочин
2024-04-17 07:39

иймэрхүү горьдлогуудыг дэвшүүлээд, бас сан�##� өгөөд байв даа.

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
2024-04-17 09:52

ЧИ АМЖИХГҮЙ ЭЭ ХАЛТАР АА ХАР ХАЛТАР УХНА МИНЬ 2007 ОНД НЭГМУУ ҮРЧИЙСЭН ХАР ЦАРАЙТАЙ ГУДАМНЫ ГӨЛӨГ ТӨМӨР ЗАМААС ЗУВЧУУЛСАН ХӨРНГИЙГ ГАРГАХГҮЙ БОЛ ШОРОНД НАСААР ЧИНЬ ХАДНА ШҮҮ

Аюуш
Аюуш
2024-04-17 09:55

Цогоог бол заав�##� УИХд гаргах хэрэгтэй, заав�##� шүү. Энэ нь мглд төсөвт ашигтай

Зочин
Зочин
2024-04-17 11:29
Reply to  Аюуш

чи үүнтэйгээ таарсан хар х�##�тар гудамны гөлөгншүүдийн нэг үү

Зочин
Зочин
2024-04-17 13:12

ene zolbin batsaaniig hol bailgah heregtei shu m#lnuudaa songoj tenegtev

Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-04-17 14:29

z##laa nahu

Зочин
Зочин
2024-04-17 15:51

Энэ муу дарваан хар чинь анх Шилэн данс гаргаж ирсэн гавьяатай эр шүү. Бүгд бөлдөгдүүлээд дуугүй байхад ганцаараа тэмцэж байсан гар. Ийм хүн хулгай хийхгүй...

Зочин
Зочин
2024-04-17 20:03

Энэ чинь жинхэнэ луухааны хүүхэд ш дээ.

Зочин
Зочин
2024-04-18 07:34

иймэрхүү ярьдаг сэтгүүлч худ гаруудыг хэрэггүй гэдгийг 30 жилийн дараа мэдлээшдээ,,,,, сайхан ярьж донгодох яахав ядаж Нямбаа шиг ажлаа хийдээ

Зочин
Зочин
2024-04-18 10:58

хөөрхий энэ хогоор яахав дээ...

Зочин
Зочин
2024-04-19 01:02

За энэ ёстой худ гар шүү.Төр ажилдаг байж Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг нь хүн болгон л мэднэ шдээ. Гүлөг чинь яасан баяжиж ханадаггүй нөвш вэ?! Олсоноо дуугүй гудраад хэвт!!! Зурагдсан пянз нөгөө л ярьдаг юмаа ярьж нэг л их сайн хүний дүрд тоглодог энэ мэт нөхдүүдэд итгээд л байдаг Монголчууд та нар бол үнэн М�##� Заяатай ард түмэн юм.

Холбоотой мэдээ

Back to top button