Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

X тойргийн прогноз| Н.Учралын багтай Б.Хурц өрсөлдөж, Х.Болормаад АН итгэл дайна

Хураангуй:

  • МАН-ын судалгаагаар дөнгүүр гарсан Н.Учрал МАН-ын хорооны даргын хувиар багаа ахалж орно.
  • МАН Д.Цогтбаатараас гадна, ажил хэрэгч төлөөллөөр Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нарт мандат олгоно.
  • АН-аас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нар тэдэнтэй өрсөлдөнө

Дэлгэрэнгүй:

МАН-аас хотод хийсэн судалгаагаар Н.Учрал сайд хамгийн дөнгүүр гарсан гэх. Гэвчиг бас дотооддоо Л.Оюун-Эрдэнэ Н.Учралыг төдийлөн дэмждэггүй, нөгөөх нь ч хэт амбицтай яваа. Ямартай ч Н.Учрал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар багаа ахалж орно.

Хуучнаас туршлагатай парламентч дүрээр Д.Цогтбаатар, залуусын ажил хэрэгч төлөөллөөр Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нарт мандат олгох чигтэй байна. Харин АН-аас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нарыг ялах магадлалтай дүрээр нэрлэж байгаа аж.

Гэвчиг МАН-тай тохирох замаар Х.Болормааг жагсаалтад дээгүүр өлгөж, Б.Хурцын нэр дэвших боломж дээр хуулийн тээг үүсгэж байгаад, МАН дангаар өрсөлдөх хувилбар ч яригдаж байгаа юм. АН-аас бараг 20 гаруй нэр яригдсаар эдүгээ 10 дотор орон цэгцэрч буй гэх. Эл тойрог нь АН доторх Ц.Элбэгдорж талынханд ээлтэй бүсээр нэрлэгдэж байна.


Өмнөх прогнозууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-19 11:06

Ял эдэлж байсан Хурц яагаад нэр дэвшсэн бэ

Зочин
Зочин
2024-04-19 11:15

Учр�##� урвагч СХД ээс баасаа хавчуулаад зугтсан еөкийн хайртай дүү гэжугаа

Зочин
Зочин
2024-04-19 11:29

Хөххүүгийн Болормааг Сүхбаатарчууд дэмжинээ !!!

Зочин
Зочин
2024-04-19 13:09

Энэ хэдээс хэнд нь ч өгөхгүй ээ

Иргэд
Иргэд
2024-04-19 13:57

Хулхи генер�##� цолыг нь хурааж аваа

Зочин
Зочин
2024-04-19 14:55

Хурц болио. АН с яагаад дандаа эрүүгийн элементүүд нэр дэвшдэг юм бэ. Энэ хуулиараа бол сонгуульд өрсөлдөх эрхгүй хүн.

Зочин
Зочин
2024-04-21 14:51

Худлаа сайт байна

Зочин
Зочин
2024-05-03 17:46

Яагаад ял эдэлж байсан хүн сонгуульд өрсөлдөнө гэж. Сонгуулийн хуулиндаа ял эдэлж байгаа бол нэр дэвшиж болохгүй гэж оруулаад ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн утга байна тийм үү. Өөрсдөдөө тааруулж хууль батлахаа болимоор юмааа

Холбоотой мэдээ

Back to top button