Нийгмийн

"Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр сонгогдох эрхтэй"

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсийн 6-р тойрогт нэр дэвших гэж буй нь анхаарал татсан. Ах нь Ерөнхийлөгч, дүү нь гишүүн байж болох уу, болно. Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүү сонгогдох эрхтэй. Хуулиар хориглосон зүйл заалт байхгүй. Улс төрийн ёс зүй талаасаа зөрчсөн  алхам биш.

Учир нь Ерөнхийлөгч, УИХ хоёр бол төрийн тус тусдаа институци. Харин нэг институцэд төрсөн ах дүү нар, нэг ам бүлийнхэн хамт байх нь зохисгүй боловч нэг бус удаа тохиолдож байсан саяхны түүх.

У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар томилогдоход Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан У.Отгонбаяр нэг Засгийн газарт ажиллахгүйн тулд хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан удаатай. Найман жилийн өмнө албанаас нь чөлөөлүүлсэн дүүгээ ахиад л болиулж зогсоогоод байх эрх Ерөнхийлөгчид ч байхгүй. У.Отгонбаяр өнөөдөр Ерөнхий сайдад Бүсчилсэн хөгжлийн асуудлаар зөвлөдөг. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, насанд хүрснээр барахгүй 46-тай хүн.  Ухнаа гэдэг тээврийн жолоочийн хоёр хүүхэд төрийн хоёр өөр институцэд сонгогчдын эцсийн дээд шийдвэрээр алба хашиж болно.

УИХ-ын сонгуулийн нэг тойрогт төрсөн ах дүү нар, нэг айлын хүргэчүүл давхцах, нэг танхимд тохой залган сууж байсан түүх олон бий.

БАЗУУД ХООРОНДОО АХИАД НЭГ ТОЙРОГТ

Ховдод нэг тойрогт төрсөн эгч дүүсийн нөхөр С.Бямбацогт, Д.Батцогт нар МАН, АН-аас өрсөлдөөн гэхээсээ үзүүлбэр зохиож, 2012 онд 3 мандаттай тойргоос хоёулаа УИХ-ын гишүүн болж байв. “Хоёулаа миний хүргэн” гэдэг кино Ховдод гарч, үнэмшилтэй болгохын тулд бага зэрэг барьц булаалдаан хүртэл харуулж байгаад базууд нэг танхимд "базаа" хийсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн баруун дөрвөн аймгийн 2-р тойрогт базууд ахиад учраа тааруулах магадлалтай байна.

ТӨРСӨН ЭГЧ ДҮҮС

Дүнжингарав захын эзэн Б.Наранхүү 2016 онд  АН-аас гэнэт дэвшин УИХ-ын гишүүн болсон. Харин төрсөн эгч Б.Саранчимэг нь 2016 онд МАН-аас парламентад орж ирж, төрсөн эгч дүү хоёр нэг ангид  суусан. Тэдний хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Саранчимэг нь Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон бол Б.Наранхүү сонгууль өнжиж, улс төрөөс зайгаа барьсан. Б.Саранчимэг энэ удаад говийн бүст нэр дэвшихээр бэлтгэж буй.

АХАА, ААВАА, НӨХРӨӨ ЗАЛГАСАН БУСАД ТҮҮХ

Ёндонгийн Баярсайхан 2000 онд Эрдэнэтээс, дүү Ёндонгийн Отгонбаяр нь 2012 онд Булганаас сонгогдож байсан. Харин С.Оюун цаг бусаар амиа алдсан ахынхаа үйл хэргийг залгамжлахыг сонгогчид санал нэгтэй дэмжсэн. Эрдэнэтийн захирал агсан Ш.Отгонбилэгийн эхнэр Б.Туяа, хүү О.Содбилэг нар нь залгамжилж байсан. Н.Энхбаяр хэдэн үг эвлүүлээд хэлчих эв хавгүй хүү Э.Батшугарыгаа гишүүн болгох гэж тусгаарласан намаа хүртэл буцааж нэгтгээд эцэг хүний 13 мэх хэрэглэсээр санасандаа хүрээд байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-01 15:29

Ядахдаа Хүрэлсүхийн хүргэн хүү нь бас дүүргийн хур�##�д юм билээ арай арай. Төрөөс шимэгчилэн амьдрахаас өөр чадах зүйлгүй аргагүй хүмүүс үү

Зочин
Зочин
2024-05-01 17:01

Бололгүй яахав хүний эрх бна. Тэгэхдээ Ичих булчирхай бгүй, Төрийн мөнгөөр идэж уух сонирхолтой, Хамгийн гол нь Төрсөн ахыгаа хаацайлж хамга�##�ах гэж гарч бгаа нь Хамгийн муухай бна даа

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-05-01 21:00

ТИЙМ , юу нь болохгүй гэж ... Ах дүүс битгий хэл Эзэн хааны удамынхан угшил угсаагаараа - Сэцэнханыхан �##�тан
ургаараа Монгол улсаа ачиж явах нягууртай юм гэсэн шүү - манай Сэцэнханыхан ...

Зочин
Зочин
2024-05-02 10:36

Ерөнхийлөгч нарын сайныг дуурайгаасай, шударга байж болдоггүй юм байх даа,

Зочин
Зочин
2024-05-02 13:40

Ах нь хууль бусаар төрийн эрх авсан бас ажил хийдэггүй бидний татвараар зуга�##�ж их гүрний томчуудаас ичихгүй гар бариад худлаа инээгээд явдаг бас казиноогийн донтон гэх мэтээр ямарч нэр хүндгүй байгаа тэнэгдүү юм болохоор удахгүй би огцорлоо гээд тэтгэвэртээ гарах болохоор яахав дүү шүү юм нь өрсөлдөөд л үзэг яахав. Гишүүн болооч үү үгүй ч үү харцгаая

Холбоотой мэдээ

Back to top button