Нийгэм мэдээ

Н.Алтаншагай: Нэгдүгээр хорооллыг нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болгоно

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2024.05.01/ нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, хариуцагч талын хяналтын инженерүүд болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа.

Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж байгаа юм.

Одоогийн байдлаар тус бүтээн байгуулалтын зарим хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах, зам нөхөх, зарим байрнуудын ойролцоох төмөр хайс, хашлагыг буулгах, хайрга дайрга бүхий жижиг, том хог хаягдлыг цэвэрлэж, дутууг түргэн хугацаанд гүйцээж, ажлаа чамбайруулах шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ. Нэгдүгээр хорооллын тохижилтын ажлыг тав дугаар сард хүлээн авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-01 19:10

хоосон ядуу айл өрх ихтэй юм билээ энэ дүүрэг нь бас УИХ-д сууж байгаа гишүүд нь бас адилхан таг харанхуй! Энэ дүүргийнхээ хүмүүсийг боловсруулахад анхаараач тэнэг!

Зочин
Зочин
2024-05-02 09:49

А л таншагай сэрээд ш а а сан.

Back to top button