ДЭЛХИЙ

Вьетнам иргэдийн цогцсыг зээлийн мөнгөөр нутаг буцааж байна

Өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр Их Британийн Эссекс мужийн боомтод Бельгиэс ирсэн ачааны чингэлгээс 39 вьетнам иргэний цогцос олдсон хэрэг гарсан. Цагдаа нар цогцсуудыг шинжилж, бүгд вьетнам хүмүүс мөн болохыг таньсны дараа нутаг буцаах ажлыг эхлүүлсэн юм. Харин Вьетнамын засгийн газрын зүгээс цогцсуудыг нутах буцаах зардлыг тэдний гэр бүлийн гишүүдэд зээлээр олгох саналыг гаргаснаар, ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Нэг цогцсыг нутаг буцаах зардал дунджаар 2800 ам.доллар болж байгаа аж. Вьетнамын зарим Төрийн бус байгууллагууд үүнд зориулсан хандив босгож эхлээд буй юм байна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр эхний 16 цогцос Вьетнамд газарджээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button