Сурталчилгаа

“Хэрлэн тооно” төслөөр Говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор  Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах, Хэрлэн тооно төслийг Эрдэнэс Оюу Толгой ХХК-иас санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй билээ. Энэ хүрээнд ЭОТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Төслийн зөвлөх Ш.Мягмар нарын төлөөлөл Хэрлэн-Тооно төслийн  талбайд ажиллаж  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын засаг дарга Э.Төгөлдөрт төсөл хэрэгжсэнээр орон нутаг, хүн ам, мал аж ахуй  болон Хэрлэн голд үзүүлэх нөлөөлөл ямар байх талаар танилцуулав.

Хэрлэн гол дээр ус хуримтлуулах сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулалт хийснээр Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамтад нь шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжуудыг дахин сэргээх боломж бүрдэх юм. Түүнчлэн  Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шинээр бий болгох, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломжтой талаарх судалгааг хийж төслийн ТЭЗҮ боловсруулах шатанд явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button