Нийгэм мэдээ

Арбитрт ялагдаж ирсэн Монгол ба шинэ боловсон хүчин О.Номинчимэг

Монгол Улсын Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд олон удаа дуудагдаж байсан ч ялалт байгуулж, маргаанаа авсан түүх бараг л үгүй.

Тухайлбал, манай улсын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” ХХК-ийн тусгай лицензийг цуцалсан нь Арбитрын шүүхэд дуудагдах шалтгаан болсон байдаг. Тус компани лиценз цуцалсны нөхөн олговорт 200 сая ам.долларыг нэхэмжилж, маргаанаа авч байлаа.

Түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн 109 сая ам.долларыг Өмнөд Африкийн Стандарт банк нэхэмжилж мөн л Арбитрын шүүхэд хандсан байдаг. Энэ маргаанд Монгол Улс ялагдаж, дээр дурдсан их хэмжээний өр төлбөрт орж байсан удаатай.

Энэ мэтчлэн Монгол Улсын Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд эрх ашгаа хамгаалж чадахгүй, байнга ялагдал хүлээж ирсэн олон жишээ бий.

Монгол Улсад энэ төрлийн туршлага бага гэхээсээ илүүтэй Арбитраар мэргэшсэн хуульч, өмгөөлөгч байдаггүйтэй холбоотой.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа О.Номинчимэг Монголдоо ганц гэж хэлж болох олон улсын Арбитрын туршлагатай хуульч юм байна.

Тэрбээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд хуульч мэргэжлээр төгсөж, Колумбын хуулийн сургуульд магистерийн зэрэг хамгаалжээ. Одоо Нью-Йорк мужийн хуульчдын холбооны гишүүн, Дэлхийн топ 10 хуулийн фирмийн нэг Hogan Lovells хуулийн фирмийн ахлах хуульч, олон улсын Арбитрын туршлагатай хуульчаар нэрлэгдээд байна.

Олон улсын арбитрт Монгол Улсад ялагдлаа, өчнөөн тэрбум ам.долларын өрөнд орлоо л гэдэг. Яагаад бид ялагдаад ард түмнээрээ өрөнд ороод байдаг юм бол гээд сонирхож үзлээ.

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой аль нэг улсын засгийн газар болон хөрөнгө оруулагч хооронд гарсан маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлдэг аж. Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхгүйгээр дэлхийн 172 орон үг дуугүй биелүүлэх ёстой байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаараа дээр нь зөвхөн хөх тэнгэр байдаг болтой. Тэр арбитрын шүүхэд наад зах нь 3-4 гадаад хэлтэй, өндөр зэрэглэлийн олон улсын хуульчид ажилладаг аж. Манай улсын хувьд энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөц дутмагаас арбитрын маргаанд дандаа л ялагдаж ирсэн юм байна.

Азаар олон улсын арбитрын шүүхэд шүүн шийдвэрлэх эрхтэй цорын ганц монгол хуульч байдаг юм байна. Тэр бол Токиогийн ИС, Колумбын ИС төгссөн, Нью Иоркийн хуульч О.Номинчимэг. Өдгөө Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар хариуцсан орлогчоор ажиллаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-05-15 13:21

Амжилт хүсье. Битгий шатраарай.

Иргэн
Иргэн
2024-05-15 14:11

Амжилт хүсье. Ер нь үе үеийн хотын даргын орлогч ямар ажил хийж байсныг огт мэдэхгүй юм. Харин энэ хүн гарч ирснээр хэдхэн сарын дотор хэд хэдэн томоохон асуудлуудыг дор нь шийдээ чадсан. Цаашдын ажилд нь амжилт хүсье

Зочин
Зочин
2024-05-15 14:20

Энэ нянгар бас овоо мөнгө эднийд төлжээ

Зочин
Зочин
2024-05-15 14:21

Тэгээд арбитрч өмгөөлөгчөө л хийгээч. Нийслэлд үхсэнээ хийж яваа юм.

Зочин
Зочин
2024-05-15 15:27

Б�##�бигар блаавгай �######� чи

Galaa gal
Galaa gal
2024-05-15 15:39

Амжилт хүсье.

Ариунаа
Ариунаа
2024-05-15 16:01

ккк гишүүн болох юм уу одоо

Ижилцэцэг
Ижилцэцэг
2024-05-15 16:25

Ажлаа сайн хийж чаддаг эмэгтэй байна гэж харсан. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-05-15 16:50

Сонгууль дөхсөн чинь тоглоомын т�##�байн хадаас мадаас элийрээд явсан уу үгүй юу. Ккк. Өөр тмйм мундаг юу хийсийн болдоо. Мэдэхгүй л юм байна.

Иргэн
Иргэн
2024-05-15 16:44

Уг нь хэрэгтэй газраа ажиллаж өөрийгөө мэдэрвэл илүү жарг�##�тай байх бус уу

Зочин
Зочин
2024-05-15 16:48

Тийм мундаг хуульч юм бол юу гэж ийм ажил хийж эргүүтэж явах вэ дээ. Нью-Йоркийн хуульч ч гэх шиг. Нью-Йорк яадгийн хуульч бэлддэг хот юмуу. Хахаха. Бас нэг худлаа анкет бөглөгч л юм байгаа биз дээ.

Зочин
Зочин
2024-05-15 16:50

wow mundag bolovsroltoi emegtei turd ajillaj baigaad talarhaj bainaa. UIKH-d songogdood iluu ihiih hiij buteegeerei amjilt husiye????

зочин
зочин
2024-05-15 16:51

сонгуулий гэж

Зочин
Зочин
2024-05-15 16:55

Мундаг туршлагатай хүн байна

Иргэн ЧД дүүрэг
Иргэн ЧД дүүрэг
2024-05-15 17:20

Ийм өндөр боловсролтой з�##�уу хүн, одоо
УИХ-д орж ажиллах хэрэгтэй байна даа.
Юу сурсан, юу хийж чаддагаа улс эх орныхоо хөгжилд нэмэр болох хэрэгтэй байна даа. Монголд Номинчимэг шиг з�##�уучууд их хэрэгтэй байна даа.
Хотын орлогч болсноос хойш маш чадварлаг ажиллаж байгаа шүү.
Дүүд амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-05-15 18:30

Мундаг туршлагатай хүн, Ийм л хүмүүс эх орныг маань удирдах хэрэгтэй дээ

Zochin
Zochin
2024-05-15 18:33

Uneheer doloodog site yumaa. Ta nart mergejliin eszui, une tsenii oilgolt baidaggui yum baina. Suuliin ueiin udur buriin niitleluudiig harahaar zarimiig ni udur bur gutaah, getel zarimiig ni tengert tultal shideh. Uneheer oi gutmaar setguulchidtei bololtoi.
Uneheer hovor mergejilten bol ter ajlaa hiigeed Mongol ulsad tuslah ni ner turiin hereg baimaar. Ih hurliin gishuun bolj, tulgun kommunistiin toog nemeh hereg baina uu?

Зочин
Зочин
2024-05-15 19:17

С Баярын арбитард �##�ддаг 80 сая доллор бол татвар төлөгчдын мөнгийг хувааж авсан зохион байгууладттай луйвар шүү

Зочин
Зочин
2024-05-16 07:20

ИХ НҮДЭНД ДУЛААХАН ДӨЛГӨӨН БҮСГҮЙ ОЛОН УЛСЫН ГААГЫН ШҮҮХЭД ТАНГАРАГ ӨРГӨӨД ОЧСОН ТАРВАГАН ТАХАЛЫН ГАРЫН ШҮҮГЧ ОЧСОН ДОО ТЭР НҮДНИЙ БУЛАЙ АВИЛГА НЭХЭЭД УЛСАА БАЛЛАХ ВИЙ .ОДОО ИХ ХУРАЛД БАЙГАА ЖАРГАЛМАА АНУЖИН ӨНӨРБОЛОР САРАНГЭРЭЛ БАЯРСАЙХАН УНДРАМ МӨНХЦЭЦЭГ ГЭЭД ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ЭНЭ БҮСГҮЙГЭЭС ИЧИЖ АМЬДАР ЗА.БОЛОВСРОЛ МЭДЛЭГ БАЙГАА БАЙДЛААРАА ЭНЭ ХҮН ТА НАРААС ГОЦ ЯЛГАРЧ БАЙНА ТА НАРААР УДИРДУУЛСАН ТОЙРГУУД БҮГД СӨНӨСӨН ТА НАР ҮҮНИЙГ САЙН МЭДЭЖ БАЙГАА

Холбоотой мэдээ

Back to top button