Нийгмийн

Утаа ИЛБЭ ШИД шиг алга болчихгүй, Улаанбаатарчууд аа

Засгийн газраас 2019-2020 оны өвөл гэхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэх зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд  Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглоод байгаа. Ингэхдээ түүхий нүүрсний оронд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж буй юм.

Уг компани нь Багануурын нүүрснээс 2 дахин бага дэгдэмхий бодистой, 6000 килокалори буюу 2 дахин их илчтэй Таван толгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа.

Албаны хүмүүсийн өгсөн өнөөдрийн /2019.11.28/ агаарын чанартай мэдээллээр өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэвч иргэд 11 дүгээр сарын сүүл гэхэд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан Дарь-Эх, Баянхошуу, Зурагт зэрэг газруудад утаа улам нэмэгдэж байгаа тухай хэлэлцэж, шахмал түлш жинхэнэ “нүүр царай”-гаа таниулж эхэлсэн талаар ярьж эхлэв.

Дахин сануулахад, Засгийн газар энэ онд утааг 100 хувь бус 50 хувь бууруулах эхний зорилтоо тавьж, цаашид үе шаттайгаар тохирох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн. Утаа өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад эрс багассан гэдэг нь статистик тоо баримтуудаас төдийгүй нүдээр харахад ч мэдэгдэж байгаа. Ганцхан жилийн дотор утааг “өргөс авсан мэт” эсвэл илбэ шиддүүлсэн мэт үгүй болгоно гэдэг угаас боломжгүй. Иймд иргэд засгийн ажлыг шүүмжлэхээсээ урьтаж, хамтран ажиллаж, хүлээцтэй хандан, нийслэлээ утаагүй болгох ажилд гар бие оролцон, яндангаа хөөлж, зөв галлаж, хууль дүрмээ дагах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Намхай
Намхай
2019-11-28 15:01

Дандаа нэг харлуулах гээд хуцах юмаа

Зочин
Зочин
2019-11-28 16:15
Reply to  Намхай

олон мянган машины утаа байгаа л даа

Зочин
Зочин
2019-11-28 15:06

түүхийн нүүрс түлээд бйагаа айлууд бйагаад бйана шд тэгэхээр багасахгүй ээ үр дүнг нь харамаар байв�##� одоо шууд Н�##�айх ор шууд харагдана түүхий нүүрс түлж байгаа н�##�айх мөнөх жилийн улаанбаатарыг шууд сануулна

Зочин
Зочин
2019-11-28 15:29

Энэ нийтлэлийг бичсэн хүн нэрээ нуугаа вэ? Зохиогчийн нэрийг бичдэг наад захын соёлтой баймаар юм даа.

Зочин
Зочин
2019-11-28 15:55

Утаа их эвгүй үнэртэй байгаа нь хуучин муу будагтай мод хулдаас төрөл бүрийн хуванцар сав хуучин дугуйны хаймараар г�##� ноцоож байна шүү !!!!!

Хотын хүн
Хотын хүн
2019-11-28 19:28

Утаа багассан нь үнэн шүү. Урд жилүүдэд орсон цас хар болчихдог байсан. Гэтэл энэ жил цагаан өнгө нь хэвээрээ л байна шүү дээ. Орой 6 цагт ажил тараад гараад ирэхэд өмхий нүүрс угаар үнэртдэг байсан бол энэ жил үнэртэхгүй л байна. Юмыг дандаа харлуулж, шүүмжилж байдгаа болих хэрэгтэй дээ. Хүмүүс хичээж л байна шүү дээ

Зочин
Зочин
2019-11-28 20:27

Ганц жилийн дотор ийм хэмжээиэй болгоно гэдэг утаагүй болсонтой ялгаагүй. Шүүмжлээд бгаа хүмүүс өөрснөө цэвэр агаартай хөдөө рүүгээ явж амьдар!

Зочин
Зочин
2019-11-30 10:07

Улаанбаатарт байгаа бүх машинаас утаа ялгаруулсан гэж татвар авб�##� утаанд бас нөлөөлнө шүү. Машин олон байх хэрэггүй харин автобус л олон байх хэрэгтэй. Тэгвэл түгжрэл ч багасна. Утаа ч багасна.

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 06:02

Vitamins Interfere With Amoxicillin http://abcialisnews.com - Buy Cialis Levitra Taglich Einnehmen where to buy cialis online safely Priligy In Italia

StevSlarie
StevSlarie
2020-02-11 00:39

Propecia Risultati http://cheapcialisir.com - Cheap Cialis Mail Order Progesterone No Script Needed Amex Accepted Cialis Kamagra Consegna Veloce

Холбоотой мэдээ

Back to top button