Нийгмийн

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр “шалгалт”-д бүдэрсэнгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр сэтгүүлч Г.Мөнхтуулын ярилцлагад орж ам нээлээ. Туршлагатай сэтгүүлчийн асуултууд олон нийтийн нүдний өмнөх нэг төрлийн нээлттэй шалгалт, сорилт болж байдаг.

Ухнаагийн Отгонбаяр гэдэг хүн туршлагатай сэтгүүлчийн сорилтыг сайн давлаа. Ерөнхийлөгчийн дүү гэж улстөржөөд байгаагаас биш хөгжлийн том асуудлуудад үндэслэл тооцоотой, өөрийн үзэл бодолтой хүний нэг юм байна. Тоо баримтуудыг бутархай, нарийвчлалтай нь хөнддөг, сураг ажгаар биш судалгаа тооцоотой хэлж ярьдаг онцлогтой нөхөр ажээ. 

Монгол Улсын их сургуулийг төгсөөд, төрийн албанд мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтэс, яамны газрын дарга хүртэл 10 гаруй жил нухлагдсан туршлагатай, Австралид магистрын зэрэг хамгаалсан боловсролтойн хувьд хэнд ч, хаана ч гологдоод байхааргүй хүн гэдгээ харууллаа.

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсийн 6-р тойрогт өрсөлдөх хүсэлтээ гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-17 22:00

Монгол хүн л болохоороо хамгийн хамгийн том даргын хаа дүүг я�##�аа гэж ш�##�г�##�танд унагахав дээ !
Хариу нь чамд эргэж туснаа, баяр хүргэе!

Зочин
Зочин
2024-05-18 14:09
Reply to  Зочин

За ёстой худ�##� энд тэнд жинхэнэ самарч явдаг гар гэсэн хамгийн болохгүй нөхдийн нэг

Ч.Өнөрбаяр
Ч.Өнөрбаяр
2024-05-17 22:09

Одгараг од боллоо Ах нь уг нь гавъяат өгчихмөөр байдаг Гэхдээ ашиг сонирхлын зөрчил гээд нийт шуугих учир гайхас хийгээд л байгаа бололтой. Дараачийн ерөнхийлөгч хүртэл даанч хол байдаг.Гэхдээ хүлээхээс өөр арга �##�гадаа

Зочин
Зочин
2024-05-18 11:40

Ийм л хүмүүсийг их хур�##�д гаргав�##� монгол улсд минь хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button