ДЭЛХИЙ

Бугын ходоодноос 7 кг хог хаягдал гарчээ

Тайланд улсын хойт хэсэг дэх на Нои мужид амьтны хүрээлэнгийн 10 настай эрэгчин бугыг үхсний дараа задлан хийж үзэхэд ходоодноос нь 7 кг хог хаягдал гарчээ. Тухайлбал үүнд резинэн бээлий, гялгар уут, эрэгтэй дотоож, жижиг алчуур, бэлэн гоймон сэлт байсан аж. Иймээс тус хуванцар хог хаягдлуудын боловсорч үлдээгзй хэлтэрхийнүүд бугын хоол боловсруулах замыг түгжрэлд оруулсан байна гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ.

Trash inside the deer's stomach

Эл явдалд холбогдуулан албан тушаалтнууд тус амьтны хүрээлэнд хог хаягдал цэвэрлэх гурван үе шаттай ажиллагааг явуулахаар болсон гэнэ. Greenpeace баөйгууллагаас хийсэн судалгаагаар, Тайланд улсад нэг жилд 75 тэрбум ширхэг гялгар уут хаягддаг байна. Ийм ч учраас тус улсын Байгаль орчны яамны шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сараас супермаркетуудад гялгар уут худалдахгүй байх чиглэлийг өгөхөөр болжээ.

Trash inside the deer's stomach

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button