ДЭЛХИЙ

Ираны консулын газрын байранд гал тавьжээ

Ирак дахь Ираны консулын газрын байранд жагсагчид гал тавьсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Гэрчүүдийн хэлж буйгаар тус консулын газрын ойролцоо жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд мөргөлдөөн үүсэж, 80 орчим жагсагч бэртсэн байна. Энэ үеэр тэд консулын газрын байр луу нэвтэрч гал тавьсан аж.

Дээрх үйл явдлаас шалтгаалж тус улсад суугаа Ираны дипломатчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Өнгөрсөн сарын эхээр Иракад энэ жагсаал хийгдэж эхэлсэн бөгөөд, Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм. Одоогийн байдлаар 300 хүн амиа алдаж, 15 мянга орчим хүн шархдаад байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button