Нийгмийн

Н.Номтойбаяр: Цагдаагийн байгууллага намайг гүтгээд, яллаж торгохыг зөвшөөршгүй

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү нь төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан байдаг. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж буй юм.

Уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан эсэх талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таамаг мэт хөвөрсөөр байгаа энэ үед Н.Номтойбаяр гишүүн өчигдөр /2019.11.28/ өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийсэн.

Үүнд:  “Хэвлэлийнхэн гүтгэж элийрэх нь дүүрч, @BuBaatarkhuu /ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү/-д, харин цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй! Хэрэв эзэн нь апу Батсайхан болон @tolin555 зөвшөөрвөл @Lodoisambuu /Улаанбал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу/ тай live улаан балдахад би бэлэн” гэжээ.

Мөн тэрбээр Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд өөрийн зүгээс арваннэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтээ нийтэлсэн байна.

УГ ХҮСЭЛТЭД: Н.Номтойбаяр миний бие 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Г.Батхүү агсантай Төрийн ордонд таарсан тухай цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж, сэрэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу гэхэд тийм зүйл байхгүй гэсэн хариу өгсөн” зэргээр бичээ.

Ташрамд дуулгахад, Тухайн өдөр төрийн ордонд байсан 200 гаруй хүнээс тус хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авсан юм. Г.Батхүү агсан нь нас барахынхаа өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөгөөр орсон баримт хөдлөшгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч үүнийг үгүйсгэдэггүй юм. Талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг буруутгаж хардаж байгаа бололтой юм. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь уг хэрэгт гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгээ тайлбарлав

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-12-05 01:06

ene zaluug hun bolgon l muulah um mungutei bolohoor n teruu ecvel ygiin iim cahilagagui zalyy umuu munii bodloor bol mash hudulmurch ger buleec garaltai baijeej mungutei bolcn udej uucanig n ylc shuugeed l ugnu manai ylcad bayan uuldver barij ajillyylj bg iim caihan zaluuchuud mash heregtei shuu ed nar chin ymig arai uuruur harj cetgej ybdag humuuc tiim ychiraac turuuc demjij ybcn deer baih

Зочин
Зочин
2019-12-05 03:07
Reply to  Zochin

Харин тийм үхүүлж байж араас нь матрын нулимас унагаж магтах гэж бгаан блгүй

Zochin
Zochin
2019-12-05 01:21

ene nuhur ym bolgon deer l ner n garah ym uh l nuluutei hun ymaa yyl n manai ylcad uuldver barij olon huniig ajil amidral avch ybna gedg tiim ch amar ajil bish shuu yalangua manaih shig baga zax zeeltei niigemd tiim uchiraac joohon demjeed yvbal yacn be ene zaluu heden jiliin daraa had cuugaad ireheer hergtei hun bolj medne zalyychuud ng negnee dejih heregtei bitgii ataarhaj amidar uunii orond ene nuhuruuc cyrah ih um bg shuu

Зочин
Зочин
2019-12-05 20:10

Evgui gar baih shuu

Холбоотой мэдээ

Back to top button