Нийгмийн

Баруун бүсэд дэвшигчид Эрдэнэбүрэнгийн УЦС-аар гол “оноо”-гоо авна

МАН-аас баруун бүс рүү илгээх 10 нэр дэвшигчээ тодруулсан. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр буюу том тойрогт Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймагт 10 нэр дэвшигч өрсөлдөх боломжтой.

Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн. Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар баруун бүсэд нэр дэвших эрхээ өвөртлөөд байгаа.

Мөн сөрөг хүчин, ХҮН, Үндэсний эвсэл, бие даагч гээд олон өрсөлдөгч бий. 

Нам, эвсэл бүхэн ард түмнээс “кок” авах арга зам эрэлхийлж байгаа энэ үед эрх баригч намаас баруун бүс рүү нэр дэвшигчдийн оноо авах гол ажлуудын нэг нь яах аргагүй Эрдэнэбүрэнгийн УЦС байх юм. Хагас зуун жил гацаад байсан Эрдэнэбүрэнгийн УЦС ажил хэрэг болох юм бол баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой. 

Монгол Улс эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж үлдсэнийг нь гаднаас авч манай улс жилд 200 цэцэрлэг барих мөнгийг эрчим хүчний төлбөрт хойд хөршид төлдөг гэсэн тооцоолол бий. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС баригдчих юм бол бүс нутагт эрчим хүчний хангалттай хэмжээний нөөц бий болж хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр хөгжиж ажлын байр бий болох олонболомж нээгдэнэ. Харин энэ боломжийг бүрдүүлэх, томоохон төслийг авторлож чадах улстөрч баруун бүсэд нэр, нүүртэй очино гэсэн үг. 

Тэгвэл 60 жил гацаж дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхлэх бололтой.

Өөрөөр хэлбэл, баруун бүсэд нэр дэвшиж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхантай энэ төсөл байнга холбогдож ирсэн. З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ТЭЗҮ-г боловсруулж, хөрөнгө оруулалтыг нь татаж байсан.

Эрчим хүчний яаманд байхдаа байсхийгээд Ховд руу, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яриад явчихдаг гэж хэвлэл “цоллуулж” байв даа. Сүүлд Ерөнхийлөгчийг хүртэл дагуулаад оччихсон явсан билээ.

Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ төслийг урагшлуулж идэвхжүүлэх үүрэг даалгавраар тус аймагт томилогдон очсон гэхэд болно. Түүнчлэн Ховд аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн л Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг урагшлуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Тиймээс МАН-ын гишүүдын баруун бүсээс УИХ-д суух “мандат”-аа өвөртлөх хамгийн гол сэдэв нь  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл байх нь.

Энэхүү бүтээн байгуулалт 290 сая ам.долларын өртөгтэй буюу энэ зуунд баруун бүсэд хийгдэж буй хамгийн том төсөл бөгөөд энэ хавар эхэлж таван жил үргэлжилнэ гэсэн хүлээлт, төсөөлөлтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-25 16:07

Орос улсаас тогоо авахгүй байх нэг ш�##�тгаан

Зочин
Зочин
2024-05-28 22:24
Reply to  Зочин

Ховдын засаг дарга Болормаа ноднин зам засах нэрийдлээр 960 сая төгрөгийг бороонд урсгачихсан. Эрдэнэбүрэнгийн зам ашигл�##�танд ороогүй байхдаа ховхроод унаж байгаа шүү.Замын зузаан 2 см хүрэхгүй байгаа шүү.Чиний мэдэлд ш�##�гадаг хянадаг агентлаг байгууллага байгаа шүү.Татварын мөнгө ашигл�##�танд ороогүй байхдаа усанд урсах ёсгүй шүү.

Зочин
Зочин
2024-05-25 18:22
Reply to  Зочин

Баярсайхан , Чойжилсүрэн Энхболд, Болормаа нар ч хасагдах хүмүүс.Хүрэлбаатар Цэрэнпунцаг , Амарбаясг*лан нарыг төр оруулж болохгүй ээ

Зочин
Зочин
2024-05-25 16:33

Энэ одоо Баярсайхан Хүрэлбаатар Энхболд мэтийн хачин сураггүй хүмүүс горилж байгаа юм уу? гарчихаваа манай Завханыхан энэ гуравт лав сан�##�аа өгөхгүй Хүрэлбаатар чинь их ашиг сонирхолын зөрчилтэй хүн Баярсайхан цэргийн ногоон хувцас өмсчихсөн манай Завханы дарга нарыг хядчих шахаад явсан авгай мөн биз дээ горьд чи Энхболд чи манай аймагт ирээд адуучин болчих чи чаднаа

Зочин
Зочин
2024-05-25 19:23

Болормаа,Хүрэлбаатар,Мэндсайхан, Чойжилсүрэн,Бям бацргт,Энхсайхан нар сонгогдноо + До.Батцогт гм

ajaa taij
ajaa taij
2024-05-25 20:09

Nodlin ehleed 3nii negii ni hiichihsen bol itgeh bailaa. Moligo umhuulj hanahgui.Husriinuud ni moligduulj hanahgui uym.

Зочин
Зочин
2024-05-25 21:33

хүрэлбаатар, чойжилсүрэн, бямбацогт нар ямар ханаж цаддаггүй новшнууд вэ.

Иргэн
Иргэн
2024-05-26 11:05

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж эхлээд Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжаас 2 дахин бага хурдаар, байнга төсөв нэмүүлдэг Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр шиг л болох байх даа

Хаширсан монгол хүн
Хаширсан монгол хүн
2024-05-26 20:06
Reply to  Иргэн

Тэгнээ тэгнэ, тээг садаа маш их тохиолдоно. Харин тэр бүх саад тотгорыг манай хойд хөрш л хийгээд байдаг шүү дээ, монголчууд тэрнийг мэдээд бгаа хирнээ дууга рч чадахгүй л яваад байдагдаа.
Мөлхүүлж байгаад ч гэсэн бариад авб�##� мөн ч их хэр эгтэй юм шүү дээ !

Bataa
Bataa
2024-05-26 13:02

Byambatsogt koncessching songohgui

Зочин
Зочин
2024-05-26 15:33

P###aanuudiig bitgii l songooroi.

Зочин
Зочин
2024-05-27 05:46

Энхболд Чойжилсүрэн гэсэн амьгүй �##�батуудаар төр яах вэ дээ гай болно шүү

Зочин
Зочин
2024-05-27 06:33

Энэ тойрог чинь жинхэнэ мөнгөний сонгууль болж байна. Томоохон баячууд энд л казино тоглож байна. Чойжилсүрэн яасан ч их мөнгөтэй юм. Тэр нэгэнт хуулинд захирагдахаа больжээ

Зочин
Зочин
2024-05-27 10:18

Hurelbaatar nutgaa zarah gej ulairch bgaa gargaj bolohgui shuu. Enhbold huvin emnelg em hangani booni tuvuur damjuulan chanargui hogoor ard tumnig horduulj bgaa novsh buu songo

ганаа
ганаа
2024-05-27 11:52

Баахан хулгайч, луйварчид л байх шив дээ. Одоо з�##�уучууд МАН гэсэн хоцрогдсон зүүнтэний үзэлтэй коммунистуудыг дэмжиж элийрэхээ больчих хэрэгтэй шүү дээ. З�##�уучуудын бизнес эрхлэх хамаг боломжийг хулгайлсаар, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл өдөр бүр хумигдсаар байна. Одоо бол МАН-аар угжуулж байгаа з�##�уу үе минь сэрцгээ. Сэрүүн зүүднээсээ.

даймаа
даймаа
2024-05-27 11:57

МАН өнөөдөр 21-р зуунд 20-р зууныхаа багийг арай жаахан сольж өмссөн улаан коммунистууд, хэлмэгдүүлэгчид ХЭВ ХЭВЭЭР, оросын муухан хуулбарууд ШҮҮ дээ. 21-р зуун бол бүхэлдээ Ардчил�##�, эрх чөлөөний зуун. Монгол улс коммунист дэглэмийг одоо бүр мөсөн устгах цаг нь болсон.

Зочин
Зочин
2024-05-27 21:19

Улаан бузарууд ямар ширэлсэн бугнууд вэ!Улсыг минь газар шороог идэж ууж ханах болоогүй юу!

Зочин
Зочин
2024-05-29 13:11

Дахин самаруулаад яах вэ?

Монгол
Монгол
2024-05-31 12:08

Монголын манлай ичих нүүргүй луйварчин хулгаач, дээрэмчид!

Холбоотой мэдээ

Back to top button