УЛС ТӨР

АН-ын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг СЕХ-д хүргүүлжээ

2024 оны 5-р сарын 20-ны өдрийн Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хурлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлжээ.ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Лу.Гантөмөр фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншжээ. Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээ байна.Эх хувийг хавсаргасан ҮБХ-ны тогтоолд тэргүүлэгчдийн олонхи буюу 50+1 нь гарын үсэг зурж, тамга даржээ.2024 оны 5.20-ны ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрсийг шөнө нь сольж, шинээр үйлдэн, СЕХ-нд өгсөн хуурамч жагсаалтад намын гишүүдээ хасаж намын бус огт танихгүй олон хүний нэрийг оруулсан сурагтай.Хурлын дараа шөнө үйлдсэн хуурамч нэрсийг Ардчилсан намын УТЗ, ҮБХ болон жирийн гишүүд бүгд эсэргүүцэж байгаа гэнэ.Энэхүү хуурамч жагсаалтыг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцох ёстой хэмээн намын гишүүд үзэж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 13:15

МАН ынхан айсандаа АН ыг хасах гэж байна

Холбоотой мэдээ

Back to top button