БОЛОВСРОЛ
Сурагчдын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

БСШУ-ны сайдын А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. Уг тушаалын дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 сарын 23-аас 01 сарын 10-ыг дуустал буюу гурван долоо хоног үргэлжилнэ.
Харин орон нутгийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12сарын 30-аас эхлэн 01 сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног үргэлжилнэ.