Улс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Бүх нэр дэвшилтийг С.Баярцогт Тэргүүн дэд даргын албан тушаалаар далимдуулж, зурсан

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдааны дараа намын дарга Л.Гантөмөр нарын албан тушаалтнууд мэдээлэл хийхэд Х.Тэмүүжин байлцсан юм.

Тэрбээр "Зөвхөн С.Баярцогт, Х.Баттулга гэдэг хоёр хүний тохироон дээр олон залуус хойшоо шидэгдсэн. Яагаад найман жил АН-ын хаяаг манаж, өрхийг нь таталцаж, гал голомтыг нь унтраахгүй авч явсан залуус ордны хуйвалдааны золиос болох ёстой гэж.

Энэ үүднээс ҮБХ-ны хуралдааны үеэр "Жагсаалтын ес дээр бичигдсэн С.Баярцогтыг солино" гэдэг уур амьсгал үүссэн.

Надтай огт ярихгүйгээр, Хан-Уул дүүрэгт Х.Баттулга гэдэг хүний хүргэнтэй дэвш гэдэг шийдвэрийг гаргасан. Би С.Баярцогтыг “Уучлаарай, тэр тойрогтоо өөрөө дэвш. Жагсаалтад би орно” гэдэг санал гаргасан, энэ нь дэмжигдсэн.

Бүх нэр дэвшилтийн гортигийг АН-ын тэргүүн дэд дарга гэдэг албан тушаалаар С.Баярцогт зурсан. ҮБХ руу орж ирж чадахгүй, жирийн гишүүдтэй нүүр тулж чаддаггүй мөртлөө ингэж хүч түрдэг асуудлыг зогсоох ёстой.

Энэ сонгуулийг дуустал би өөр үг хэлэхгүй. Жагсаалт, нэр дэвшилтийг бий болгоход Х.Тэмүүжин гэдэг хүний ямар ч оролцоо байгаагүй. Ганц оролцоо байсан нь энэ зургийг зурсан хүмүүсийг тойргоос гаргана хэмээгч залуусыг дэмжсэн явдал" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 18:18

Чад�##�тай боловсролтой ийм хүмүүсээ оруулахгүй бол АН нам биш болно ш дээ !

Зочин
Зочин
2024-05-28 00:14
Reply to  Зочин

ХА ХА ТЭМҮҮЖИН ТИЙМ Л САЙН ЮМ ЯАГААД БАЯРЦОГТТОЙ АДИЛХАН ТОЙРОГТ ОРОХГҮЙ , ЖАГСААЛТААР ГАРНА ГЭЭД Л ЗҮТГЭЭД БГАА ЮМ! ТОЙРОГТ ОРНО ГЭДЭГ БОЛ АРД ТҮМНЭЭР ҮНЭЛҮҮЛЖ ДҮГНҮҮЛНЭ ЭЭ ГЭСЭН ҮГ. БАЯРЦОГТ, ТЭМҮҮЖИН НАР АДИЛХАН ТОЙРОГТ ӨСРСӨЛДӨХГҮЙ, ЖАГСААЛТААР ГАРНА ГЭЭД ЗҮТГЭЭД БГАА НЬ АРД ТҮМНИЙ ШҮҮЛТҮҮРИЙГ ДАВЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭЭД Л Л ТЭГЖ БГАА ШД. НЭГЭНТ АРД ТҮМНИЫ ШҮҮЛТҮҮРЭНР ОРОХГҮЙ СОНГОГДОХ ЮМ ЧИНЬ ГЭЭД ЭЛИЙЛЧ ӨГӨХ ЮМ АА! К КК

Зочин
Зочин
2024-05-27 18:29

Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй. АН, Монголчууд хохирно. АН сонуульд ялагдана, МАНАН амилна шүү!

Зочин.
Зочин.
2024-05-27 19:36

Баярцогтийгоо оруулчих.МАН д ашигтайгаар эргэнэ.шүү.энэ хүнд хэн ч сан�##� өгөхгүй.

Зочин
Зочин
2024-05-27 21:12

Баярцогтыгоо сонгуульд нэрийг нь дэвшүүлээчээ. Манай МАН-д маш ашигтай болно шүү дээ. Яагаад гэвэл Баярцогтыг ард иргэд дэмжихгүй гэдэг нь маш үнэн. Гоёо гоё.

Алтай
Алтай
2024-05-27 23:52

Баярцогтыг унана гэдэгт огт эргэлзэхгүй АН нам угаасаа дууссан хогоо шүүрдэж чадахгүй хүмүүсээр яах ч юм билээ?!

Холбоотой мэдээ

Back to top button