НИЙГЭМ

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт “Unplug 2019” арга хэмжээ зохион байгуулагдана

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн цугларалт “Unplug 2019” арга хэмжээ дөрөв дэх жилдээ энэ сарын 30-ны бямба гарагт “Crocus Event Hall”-д болох гэж байна.

Нэг талаас амжилттай яваа энтрепенерүүд, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх ажилтнууд, бүтээлч хүмүүс, салбарын лидерүүд зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 800 хүн энд цуглах аж. Тус арга хэмжээ Unread Conversations, Unread Updates, Unread Exhibition, Unread awards гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж, бүтэн өдрийн турш хүмүүсийг урам зоригоор тэтгэдэг билээ.

Unread Conversations хэсэгт медиа, маркетингийн салбарын хүндтэй төлөөлөгчид “Цахим соёлын довтолгоо” сэдвээр, Монголын тэргүүлэх компаниудын захирлууд “Байгууллагын соёлын довтолгоо” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Unread Exhibition хэсгээс гарааны бизнесийн орчинд цахиур хагалж буй шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй танилцаж болох бол Unread Updates хэсэгт Unread Media компани шинэ өөрсдийн шинэчлэл, шинэ контентуудаа дэлгэх юм.
Түүнчлэн Unread Awards-ийн үеэр тухайн жил “тэсрэлт” хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тухайн чиглэлийн 21 сэтгүүлч, мэргэжилтний нээлттэй саналаар “Шилдэг стартап”, “Шилдэг үүсгэн байгуулагч”, “Шилдэг гар утасны апп”, “Шилдэг санаачилга” төрлүүдэд тодруулах ажээ.

Шинэ үеийн манлайлагчдын хамгийн том цугларалт хэмээн тодорхойлж болох Unplug 2019 арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг уръя.

Дэлгэрэнгүй мэдээллийг авах

Тасалбар авах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close