Улс төрийн мэдээ

НЗД-ын орлогч О.Номинчимэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хөхүүл эмэгтэйн өрөө байгуулах санамж бичгийг үзэглэлээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Тодруулбал, Дүнжингарав болон Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулах юм. Түүнчлэн ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад эх хүүхдийн өрөөг байгуулахад дагаж мөрдөх жишиг стандарт бий болгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 20:42

Энэ эмэгтэй нянгар маань хашгичиж попорсоор байгаад жагса�##�тад шургачихсан бээз. Рио тинтогоосоо мөнгөө цохиод л хэвтэж байхгүй энэ мэт бол

Зочин
Зочин
2024-05-28 11:12

санамж бичиг гэж үгийг дипломат харилцаан дээр л сонсож байлаа, одоо хэдүүлээ хоорондоо байгуулаад байж дээ, сүртэй үг байна

Холбоотой мэдээ

Back to top button