УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд ХАА-н салбарын экспорт 800 сая ам.долларт хүрнэ"

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.


Энэ үеэр Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан хэлэхдээ "Хөдөө аж ахуйн салбар нийт 400 сая орчим ам.долларын экспорт хийдэг. Цагаан алт хөтөлбөр хэрэгжсэнээр энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 800 сая ам.долларт хүрнэ гэдэг тооцоолол байна. Үүнийг дагаад бүс нутгуудад үйлдвэр технологийн хөнгөн үйлдвэрүүд бий болох, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэх зэрэг асуудлууд шийдвэрлэгдэнэ. Мөн түүхий эдийн гол өрсөлдөх чадвар, малын эрүүл мэндийн асуудал болсон вакцины үйлдвэр "Биокомбинат"-ыг бүрэн шинэчлэх боломж үүснэ. Мэргэжлийн байгууллагууд оролцож, эдийн засгийн маш нарийн тооцоолол хийгдсэн хөтөлбөр болсон" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button