УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Цагаан алт" хөтөлбөрийн онцлох ТАВАН өгөөж

Монголын баялаг мал сүргээс гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгох, малчдаа дэмжих, эрх ашгийг нь хамгаалах үндэсний хэмжээний "Цагаан алт" хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлэхээр өргөн барив.

Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар өгөөж үүсэхийг онцлон хүргэе.

Нэгт,

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг одоогийн 20-иос 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5-2,3 их наяд төгрөг, экспортыг 398-690 сая ам.доллар хүртэл нэмэгдэнэ. Шинээр 3000 гаруй ажлын байр бий болно.
  • Ноосны боловсруулалтын түвшинг одоогийн 25-аас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240-670 тэрбум төгрөг, экспортыг 52-119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ. Шинээр 2200 орчим ажлын байр нэмэгдэнэ.

Хоёрт, Арьс, ширний боловсруулалтын түвшинг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Гуравт, 100 орчим үйлдвэр баригдаж, 2500 орчим ажлын байр бий болгох боломж бүрдэнэ. Үйлдвэр технологийн паркад үйл ажиллагаа явуулснаар эхний таван жил бүх төрлийн татвараас, дараагийн таван жил тавин хувь чөлөөлж дэмжинэ.

Дөрөвт, "Био комбинат"-ыг бүрэн шинэчилнэ. Ингэснээр импортоор авч байгаа 7.5 сая ам.долларын гоц халдварт шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно.

Тавд, Хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХҮН СҮРЭГ
ХҮН СҮРЭГ
2024-05-28 16:42

Өнгөрсөн 8 жилд юу хийж байсан туучийнууд вэ?????? Одоо хулгайлчих юм үлдээгүй болоод ажил хийцгээхээр шийдэцгээв үү??????

Холбоотой мэдээ

Back to top button