УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хэнтийд ЗГ, Дорнодод MCS , Сүхбаатарт Ерөнхийлөгчтэй өрсөлдөх АН-ынхан

Сонгуулийн зүүн бүсийн тойрог нэн сонирхол татаж буй. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Н.Ганибал намаа ахалж орох нь тодорхой болов.

Нэр дэвшигчдийг тодруулахаас өмнө эл тойргийг султгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, Хэнтийгээс аварга Б.Бат-Эрдэнэ, Дорнодоос ХХААХҮ-ийн сайдХ.Болорчулуун, Сүхбаатараас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэмээд Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ зэрэг хүмүүсийг “зайлуулсан” билээ.


Нэгт, МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяртай хөтлөлцөөд залуучуудыгаа “чирч” өрсөлдөнө.

У.Отгонбаяртай өрсөлдөнө гэдэг Ерөнхийлөгчтэй өрсөлдөхийн нэр. Ахыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн өмнө замыг нь засаж, БХБЯ-ны газрын даргын албан тушаалаа өгч байв. Гэвч Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар улстөрд эргэн ирсэн. 

М.Ганхүлэг 1990-ээд оны төлөөлөл гэнэт дэд сайд болж монгол даяар гайхшруулж байв. Улстөрийн ямар ч намтаргүй ч, ар тал нь дэндүү том байснаас тэр. Түүний ард нутгийн ах Л.Оюун-Эрдэнэ нь байж, энэ удаагийн сонгуульд ч чамгүй дэмжлэг үзүүлж байгаа гэдэг.

П.Анужин 2020 оны сонгуулиар жийгдсэн аавынхаа нутгаас нэр дэвших эрхээ авсан нь энэ. Сонгинохайрханчуудын итгэлийг авч гарчхаад, өнгөрсөн дөрвөн жил хангалттай чимээгүй, амин хувиа хичээж сууж үзүүлсэн.

Ц.Идэрбатын хувьд битүү морь дүрээр гэнэт гарч ирж байлаа. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил юу ярьсныг нь монголын ард түмнээс, юу бүтээснийг нь тойргийнхноос нь асуувал бараг мэдэхгүй хэмжээнд нам гүм суусан нэгэн билээ.

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн сүүлийн 12 жил орон нутгийн удирдлага хийсэн. Зэвтэй ус, тамын 50 км зам гэхчлэн орон нутгийнхаа иргэдийн эсэргүүцэлтэй багагүй тулж, шүүмжлүүлж яваа хүн. 

Л.Соронзонболд бол М банкны захирал. Энэ утгаараа MCS"-ийн төлөөний хүн улс төрд орж ирэх гэж байгаа гэгдэж байна. Х.Болорчулууны оронд орж ирсэн гэх яриа ч бий. 

Ингээд харахад зүүн бүсийн сонгуулиар МАН цөмийн бөмбөгөө зүүн бүсэд дэлбэлэх нь гэж харагдаж байна.

  1.  Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  2. Ухнаагийн Отгонбаяр
  3. Пүрэв-Очирын Анужин
  4. Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  5. Мөнгөнцогийн Ганхүлэг
  6. Цагаанхүүгийн Идэрбат
  7. Лхагвасүрэнгийн Соронзонболд

Хоёрт, АН-аас УИХ-ын гишүүн Н.Ганибал залуучуудаа дагуулаад өрсөлдөнө. 

Н.Ганибал 2020 оны сонгуулиар Ж.Батсуурьтай хөтлөлцөөд Сүхбаатарыг цэнхэртүүлж байсан. Энэ удаагийн сонгуулиар Ж.Батсуурь нь жагсаалтад нуугдсанаар АН намын баг суларч, МАН нам улам хүчээ нэгтгэн орж ирлээ.

Ж.Батсуурийн оронд түүний олон жилийн далд улс төрийг нь хийсэн С.Төмөрхүү орж ирэв. Гэвч улс төр бол хэн нэгний төлөөний хүнийг сонгодог хувийн компани биш. 

Т.Пүрэвхатан газрын асуудлаар шалгагдаж байсан гэдгээр нь олон нийт гадарлана. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Оюунбаатар хоёртой ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдсон билээ.

Д.Балдан босгосон бизнес нь төрөөс тендер авдаг гэх шүүмжлэлд өртөөд буй. Зөвхөн өөрийн бор зүрхээрээ улс төрд яваа, аль нэг бүлэг фракцгүй, улс төрийн “сайн ах”-гүй гэж пиар хийдэг. Үнэхээр тийм бол гоё залуу дүр. Гэвч нутгийн ах Л.Оюун-Эрдэнийн хүн, эсвэл нам дотроо Н.Ганибалын хүн ч гэж хардах нь бий. 

Ш.Батдэлгэр Хэнтийн намын даргаар ажиллаж байсан. Төрийн өмчит олон компанийн даргаар ажиллаж байхдаа мөнгө завшаад гадаадад зугтаж байсан ч гэгддэг. Буриад хүн гэдгээрээ имиж хийж буй. 

Ш.Бямбасүрэн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр агсны хүү гэдгээрээ танигдаж байна. Гадаадад боловсрол эзэмшсэн залуу үе. Гэвч МАХН-ын гишүүний хүү багаасаа монголд амьдраагүй нь намтраас нь харагддаг. Улс төрд залуу үе хэрэгтэй ч өв залгамжлагч нар хэрэггүй гэх нь ч бий. 

Э.Төмөрбаатар Дорнод аймгийн намын дэд дарга. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гарын хүн. Тиймдээ ч Алтанхуягийн улс төрийн баг зүүн бүсэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.

  1. Наянтайн Ганибал
  2. Сүхбаатарын Төмөрхүү
  3. Төрмөнхийн Пүрэвхатан
  4. Дэмбэрэлваанчигийн Балдан
  5. Шинэбаярын Бямбасүрэн
  6. Эрхэмбаатарын Төмөрбаатар
  7. Шагдарын Батдэлгэр

Эцэст нь, зүүн бүсийн тойрог энэ удаагийн сонгуулийн жинхэнэ “тулааны талбар уу эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АН МАН-ын сүлбээ холбоог илчлэх тохирооны тойрог уу" гэдгийг харах л үлдлээ.

Тактикийн хувьд мөнгөөр биш, улс төрийн тохироогоор биш ард түмний сонголтын өрсөлдөөн болвол энэ удаагийн сонгууль сонирхолтой байх нь ээ. Ардын нам эрх барьсан найман жилийн дараах сонгуульд сөрөг хүчин сул байна уу гэж дүгнэж болмоор. АН ганцхан УИХ-ын гишүүн Н.Ганибал зургаан шинэ хүнтэй. МАН Төрийн хоёр өндөрлөг, УИХ-ын хоёр гишүүн, дэд сайд, аймгийн засаг дарга, MCS-ийн төлөөлөгчтэй өрсөлдөх нь. 

Ард түмэн залуу үеэ сонгож, эрс шинэчлэл хийдэггүй л юм бол МАН-ын дэвшигчид зүүн бүсэд өрсөлдөгчгүй гэж харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-29 08:19

Зүүн бүсэд 4:3. Данхыг �######�уулъя. Монгол улсын ирээдүйн хувь заяаг Жонххуутай нийлж ШХАБ-д тушаах нь...наана чинь нам дарахгүй бол эрх чөлөө,тусгаар тогтнол газар нутаг ямар үнэтэйг мэдрэх цаг ирчлээ. Хогийн г�##�ч монголчуудыг ийм байд�##�д хүргэнэ гэж хэн сан�##�аа

д.чимэдцэрэн
д.чимэдцэрэн
2024-05-29 09:12
Reply to  Зочин

зүүн бүс бүхэлдээ улайж байна. найдвар ганц б�##�дан хүлээж байгаа нь үнэн гэхдээ тохироо бүтвэл шүү

Зочин
Зочин
2024-05-29 08:21

Сэгсэлзүүрийн дүү онколдоно. Ард түмэн энэ хулгайч нарт өртэй юу...

Зочин
Зочин
2024-05-29 09:03

архичингаар удирдуулсан АН дуусчээ

Иргэн
Иргэн
2024-05-29 09:05

МАН с ЕС гараад бусад нь унах бизээ . Тэр нь дээр бх л даа . ИХ хур�##� гоёчоод ширээ тохойлдоод дуугүй суух газар биш бнаа гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй шүү . Гэхдээ энийг сонгогчид нь сонгоно бх л да .

Зочин
Зочин
2024-05-29 09:36

Домгийн шувуу үргээж сонгуулын нүүпэл эхэлжээ нэж

Зочин
Зочин
2024-05-29 09:49

Намдааа биш хүндэээ л байгаа юм.

Зочин
Зочин
2024-05-29 11:21

ЗА МАНАЙ ДОРНОТЫХОН БОЛ БЯМБАСҮРЭНГЭЭ ДЭМЖИНЭЭ ЗАЛУУ ХҮН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ АНУЖИН ЧИ ЯВЧИХАА ЧАМ ШИГ ЗАВААРСАН ГЭР БҮЛИЙН ТОГТВОРГҮЙ ХЕРОГИЙН БААТАРЫН БӨГСИЙГ БОЛ ДОРНОТ ДЭМЖИХГҮЙ.АН ИХ СУЛ ХАРАГДАЖ БАЙНА АНУЖИНГ ЯАЖ ХУДЛАА ЯРИХЫГ НЬ СОНСОЦГООЁ АНУЖИН ХӨХ ЧИНЬ ХАВДНАА ИХ ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛЬ НААДСААС СОНИРХОЛТОЙ БОЛООД ЯВЧЛАА ШҮҮ АНУЖИНГИЙН УЙЛАХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ЧИ ӨӨРӨӨ НЭРЭЭ ТАТЧИХАА ТЭГЭЭД АЛЬ НЭГ ТЕЛЕВИЗЭД МЭДЭЭ УНШЧИХАА

Batsuuri hulchgar gulug
Batsuuri hulchgar gulug
2024-05-29 12:40

2024/05/20-ны орой батсуурийг яллагдагчаар татах тогтоолоо өвөртөлсөн АТГ -н мөрдөгч нар батсуурийг барихаар хайгаад бна гэж үнүрцэцэг сэвээд бсн нь үнэн болж таарлаа. Арчаагүй хулчгар гөлөг батсуурь бүсээ ахлаад орвол МАН д эвгүйтэхээр бга бх

Зочин
Зочин
2024-05-29 15:52

Соронзонболд ч ХХБ-н тэргүүн дэд байсан хүн. Сах�##� Эрдэнэбилэгтэй л удсан хүн дээ. Гишүүн байсан Аюурзанатай үй зайгүй найз

Холбоотой мэдээ

Back to top button