Сонгууль-2024

Нэр дэвшигч Б.Жавхлан: Хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон ирлээ

2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох сонголтыг бидэнд өгч байгаа. Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдрөөр эхэлж байна.

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхэллээ. 10 мандат бүхий тус тойрогт Монгол ардын намаас мандат өвөрлөн ирсэн 10 нэр дэвшигчийг нэр дэвшигч Болдын Жавхлан ахлан Ард түмний ялалт байгуулахаар ийнхүү сурталчилгааны ажлаа эхлээд байна.

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Болдын ЖАВХЛАН сурталчилгааны нээлтэд хэлсэн үгэндээ, Газарзүй, тээвэр ложистик, төвлөрсөн дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлээрээ өөрийн гэсэн онцлог, давуу талтай Төвийн бүс нутгаа эдийн засгийн төв цэг болгох зорилго доор бид хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон нэгдлээ.

Бидний төлөвлөгөөгөөр манай бүс нутаг тээвэр ложистикийн давуу талаа ашиглаж худалдааны чөлөөт бүсүүд дагасан аялал жуулчлал хөгжүүлсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалаараа эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластеруудаа өргөжүүлсэн, уул уурхайн баялаг нөөцдөө түшиглэсэн хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудтай, шинжлэх ухаан технологийн төв цэг болох юм. Иргэд сонгогчид та бүхний маань сонголт алсын хараатай онч мэргэн байгээ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-10 14:42

Дарваан хар датаж унагаана.хадам ээж эвгү хөгшин би жолоочтойго

Зочин
Зочин
2024-06-10 15:09

ЯАГААЛ ИНГЭЭД ХУДЛАА ГУЦААД ЯВДЫН ГАРААЛ МАРТЫШТ ЛАЛАРУУД НЭГ ЦУЛ БОЛЛООШТ ГЭХ ШИГ УНААРАЙ НАВС ТАВИУЛААРАЙ ЭНЭ ЖИЛ СЭЛЭНГЭЧҮҮЛ АН г ХУГА ДЭМЖИНЭЭ

Zoz
Zoz
2024-06-11 07:49

Энэ хулгайч нар хамтдаа гэж хулгайлсаар Монгол Улсаа са арч дууслаа Одоо төрөөс �######�

Холбоотой мэдээ

Back to top button