ОРОН НУТАГ

Нуурын мөс цөмөрч, нэг иргэн амиа алдлаа

Өчигдөр /2019.12.02/  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургаадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т нуурын мөс цөмөрч, осол гарсан байна. Осолдсон иргэн 25 настай А нь ганцаар явсан бөгөөд цогцсыг тус нуурын баруун урд эргээс 400 метр, 3 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж гарган авсан аж.

Ослын тухай дуудлага мэдээлэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өчигдөр 05:30 цагт ослын дуудлагыг хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн ослын газар очиж, ажиллажээ.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close