Сонгууль-2024

Н.Алтаншагай: Миний бие анхны уулзалтаа Өнөр, Баянхошуу, Төвийн бүсийн иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойргын нээлт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Миний бие анхны уулзалтаа Өнөр, Баянхошуу, Төвийн бүсийн иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд "Хотын хөдөө” хэмээн нэрлэгдэж байсан Сонгинохайрхан дүүрэг маань хотын өнгө үзэмжийг нэмсэн, дүүрэг болж өөрчлөгдсөнтэй та бүхэн санал нийлэх байх.

30 гаруй жилийн турш нийслэлийн төсвөөс татаас авч урсгал зардлаа нөхдөг байсан бол 2023 оноос эдийн засгийн хувьд бие даасан дүүрэг болж чадлаа.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Нийслэл Улаанбаатар хотын хамгийн томд тооцогдох Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, амралт тоглоомын талбайг нэмэгдүүлэх гээд салбар бүрт хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж, хамгийн их бүтээн байгуулалтыг хийж бүтээлээ.

Ийнхүү хийж бүтээсэн ажлуудаа та бүхэнд нүүр бардам тайлагнаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох чухал өдрүүд биднийг хүлээж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт иргэд, гишүүд дэмжигчиддээ #баярлалаа.

Ард түмний ялалт Наранцэцэгийн #АЛТАНШАГАЙ

#Монгол_Ардын_Намаас УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-10 14:59

МАНАЙ БАЯНХОШУУ ӨНӨР ХОРООЛОЛД ЗАЛУУЧУУД БАРАГ БАЙХГҮЙ ЭВТЭЙ ДӨРВӨН ШАГАЙ ГЭЖ ДӨРВӨН МЭДРЭЛ ГАРУУД НЭР ДЭВШЭЭД КОКУШИ БИЛ ҮҮ? НЭГ СУМОЧ НӨХӨР БҮГДИЙГ НЬ ЯПОН ЯВУУЛЦЫШТ АЙМААР ОЛОН ХҮНИЙГ ОНГОЦ ОНГОЦООР НЬ АЧААД ЯВУУЛЦАН ТЭД ИРЭХГҮЙ Л БАЙГАА БАТБАЯРААС НЭЭРЭЭ ТЭР ХҮМҮҮСЭЭ АСУУЯ ЧИ ТЭР ХҮМҮҮСИЙГ ЯАЦЫН ӨӨРӨӨ ГАДААД ДАЛАЙД ХҮҮХНИЙ УРУУЛ ОЗООЛ ЯВСАН ККК

Холбоотой мэдээ

Back to top button