Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Төвийн бүсийн хөгжлийн төлөө тууштай ажиллана

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог төвийн бүсээс нэр дэвшигч Гонгорын Дамдинням өнөөдөр Сэлэнгэ аймгийн МАН-аас /2024.06.10/ нэр дэвших үнэмлэхээ гардан авлаа. 

Тэрбээр нээлтийн үеэр  “280 мянган гишүүнтэй Монголын ард түмний хамгийн том улс төрийн хүчнээс шүүлтүүр даван орж ирсэн есөн нөхөртөө амжилт хүсье. Монголын ард түмний төлөө зүтгэх гэж буй бүх улс төрийн хүчний нэр дэвшигч нартаа шударга, сайхан өрсөлдөхийг уриалж байна. Боловсролын шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, өрийг дарж, улсаа өндийлгөсөн дөрвөн жилээ бид дүгнүүлэхээр ард түмнийхээ өмнө хүрэлцэн ирлээ.

Олон мянган багшийг гадаадад сургаж, олон зуун хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийж, Монгол орны ирээдүйд гэрэл гэгээтэй байх мөрийн хөтөлбөрийг бид та бүхэнд танилцуулж байгаа. Эрчим хүчний эрх чөлөөг ард иргэддээ олгож, үйлдвэржилтийг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг ялж, ядуурлыг даван туулах мөрийн хөтөлбөрийг та бүгдэд МАН дэвшүүлж буй. Манай нам хүнд цаг үед ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй. COVID-19 цар тахлын үед Монгол хүн, Монголчуудынхаа төлөө чин сэтгэлээсээ хамтарч ажилладаг гэдгийг бид харсан. Монголчууд бэрхшээл ирэхэд нэгдэж, жаргал ирэхэд зүтгэцгээдэг ард түмэн. Бид 100 жилийн түүхтэй намынхаа нэр төрийг өндөрт өргөж, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхаа ард иргэдийн төлөө чин шударгаар зүтгэнэ.

Эрүүл мэндийн салбарт олон бүтээн байгуулалт өрнөнө. Ирэх жилүүдэд бид байгалийн баялагтаа эзэн гэдгээ илүү их мэдэрнэ. Хөрөнгө оруулалтууд, гадна дотнын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэсэн амлалтыг ард иргэддээ өгсөн ийм дөрвөн жил байна. Монголчууд ялалт байгуулах ёстой. Монголчуудын ялалт Монголчуудын халаасанд, зүрхэнд оршиж байх ёстой. Монгол орны эдийн засгийн өсөлт бид бүгдийн амьдралд шингэх ёстой. Байгалийн баялгийн өгөөжийг таны эрүүл мэндэд, таны орон сууцад, таны тэтгэвэрт, таны цалинд шингээсэн мөрийн хөтөлбөрийг энэ дөрвөн жилд дэвшүүлж байгаагаа дуулгахад таатай байна.

Залуу насны эрч хүч, зориг тэвчээр, тууштай хөдөлмөрөө Төвийн бүсийн хөгжлийн төлөө зориулан ТУУШТАЙ ажиллахаа амлаж, бэлэн байгаагаа илэрхийлье” гэлээ.

НЭР ДЭВШИГЧИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 

  • 1982 онд Дархан-Уул аймагт төрсөн. Эрхзүйч, уул уурхайн засаглал, бодлого судлаач мэргэжилтэй. Эхнэр, зургаан хүүхэдтэй. 
  • 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр зэрэгтэй төгссөн. 
  • 2015 онд Канад улсын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо тус сургуульдаа уул уурхайн чиглэлээр докторын зэрэг горилж байна. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 2005 онд МАН-ын гишүүнээр элссэнээс хойш НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэх зэргээр бага залуугаасаа нам, улс төрийн сонгуульт ажлыг хашиж ирсэн, улс төрийн ажлын өндөр туршлагатай. 
  • Байгаль орчны сайдын зөвлөх (2008-2009), Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх (2009-2010), ШУТИС-ийн Нийгмийн хөгжил, эдийн засгийн проректор (2010-2013)
  • Канад улсын Бритиш Колумбын их сургуулийн судлаач (2015-2017)
  • Прокон Майнинг Монголия ХХК-ийн гүйцэтгэх захирал (2017-2020), 
  • УИХ-ын гишүүн (2020-2024 он)-ээр тус тус ажиллаж ирсэн. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-10 15:51

Энэ ч мэдэхгүй дээ попроо л бол уж

Зочин
Зочин
2024-06-10 16:04

ХӨБА - ны ЗЭЭЛИЙН ХУЛГАЙЧ - Монголчуудын БОЛОМЖ ХУЛГАЙЛАГЧИЙГ СОНГОХГҮЙ \ дугуйлахгүй \ гээд манай Дарханы тойрог тохирчихсон байгаа ш дээ , ДАМДИННЯМ аа ...

Зочин
Зочин
2024-06-10 20:03

Хаха �######�

Холбоотой мэдээ

Back to top button